Орос-Украины хэлэлцээ Гомель хотод болов

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Орос-Украины хэлэлцээ Гомель хотод болов

Орос-Украины хэлэлцээ Гомель хотод болов

Украины тал дараагийн хэлэлцээр болох газраар Беларусийн Гомель хотод сонгосон гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий  Песков мэдээлэв. Тус хэлэлцээний үеэр хоёр тал түр хугацаанд гал зогсоох шийдвэрт хүрчээ.

Песков өнгөрсөн Баасан гаригт Киевтэй хийсэн хэлэлцээний үеэр Гомельд болох талаар мэдсэн гэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Оросын төлөөлөгчид  өчигдөр өглөө тохиролцсоны дагуу Украины талтай хэлэлцээ хийхээр Беларусь улсад очсон гэж мэдэгдэв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүтэй ОХУ-ын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам болон ОХУ-ын бусад газрын төлөөлөгчид, тэр дундаа Ерөнхийлөгчийн тамгын газар багтжээ.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хоёрдугаар  сарын 26-нд Минск хэлэлцээ хийх газар олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Зеленский Бямба гаригийн орой яриа хэлэлцээг зохион байгуулах саналыг Турк, Азербайжаны ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Илхам Алиев нар дэвшүүлсэн гэж мэдэгдэв.

Киевийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михаил Подоляк, эрх баригч “Ардын зарц” намын бүлгийн дарга Давид Арахамия, Холбоо барих бүлгийн Украины төлөөлөгчдийн нэгдүгээр орлогч дарга Андрей Костин, Ардын орлогч Рустем Умров нар багтжээ. Мөн  Украины Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий нар байгаа юм.

Хэлэлцээ Ням гаригт /2022.05.29/  Москвагийн 12:00 цагт эхэлсэн байна. Хэлэлцээний явцад Оросын саналыг Украины тал хүлээн зөвшөөрч байсан ч төгсгөлд нь эсэргүүцэж, үр дүнд хүрээгүй байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тавдугаар  сарын 30-нд Орос, Украины ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нартай утсаар хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Одоогоор утсаар холбогдсон  тухай нарийн мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: Ukrinform, Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж