Хүүхдийн баяраар зам хааж, 3000 хүний парад болно

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баяраар зам хааж, 3000 хүний парад болно

Хүүхдийн баяраар зам хааж, 3000 хүний парад болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цар тахлаас шалтгаалж хоёр жил өнжсөний дараа нийтээр тэмдэглэнэ. Тус баярыг угтаж хэрхэн зохион байгуулалт хийж байгаа талаар Нийслэлийн соёл урлагийн газраас өнөөдөр /2022.05.30/ мэдээллээ.

Зургадугаар сарын 1-нд 08:00-20:00 цаг хүртэл өглөөний гудамж, Төв талбайн баруун, зүүн тал, "Туушин" зочид буудлын урд талаас Спортын төв ордон хүртэлх замыг хаана. Мөн "Шангрилла" зочид буудлаас Хүүхдийн ордон хүртэлх замыг хаах юм.

Зам хааж байгаатай холбоотойгоор хүүхдүүдэд байршил тогтоох бугуйвч тарааж, эргүүлийн автобус, цагдаагийн алба хаагчид ажиллана гэдгийг ажлын хэсгээс хэлэв. Харин хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулалтыг орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан техник, технологийн дэвшлийг шингээж шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Тодруулбал, оюуны өмчийг дээдэлсэн хот болох зорилтын хүрээнд “Мөнх Тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг худалдан авч “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтын хөтөлбөрийг боловсруулжээ. “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээний хүрээнд:

Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд, олон улсын байгууллагуудыг хамруулсан хүүхэд багачууддаа баяр хүргэх зорилго бүхий баярын хүндэтгэлийн жагсаалыг 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулна.

Мөн хүүхэд багачуудынхаа шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучид бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолт бүтэн өдрийн турш зохион байгуулагдаж энэхүү баярын арга хэмжээг Монголын үндэсний олон нийтийн телевиз, UBS, TV5 телевизээр орон даяар шууд дамжуулна.

“ЭНХ ТУНХ-МӨНХ ТУНХ” ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ
ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

Хугацаа                                   2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр (Лхагва)

10:30-11:00Баярын нэгдсэн жагсаал
11:00-13:00“Энх Тунх-Мөнх тунх” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаа
13:00-16:00Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт
13:15:16:40Төв тайзны 2 дугаар хэсгийн “Мөрөөдлийн ертөнц” Урлагийн тоглолт
16:40-18:00Төв тайзны 3 дугаар хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд” Урлагийн тоглолт

ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ

Нээлтийн үйл ажиллагааны Баярын нэгдсэн жагсаалд оролцох байгууллагууд Их сургуулийн  гудамжнаас талбайн урд хэсэгт байрлах төв тайзны урдуур нар зөв тойрч алхан Хуульчдын гудамж хүртэл алхана

Худалдаа үйлчилгээ явуулах 60 асар майхан  төв талбайн автомашины зогсоолын дагуу байрлана

Хэвлэлийн бага хурал 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн “Хангарди”ордны 14 давхарт болно.

 

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр,  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга   Ө.Ган-Өлзий, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан нар оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж