Лавров: Донбасс бол Оросын тэргүүлэх чиглэл

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Лавров: Донбасс бол Оросын тэргүүлэх чиглэл

Лавров: Донбасс бол Оросын тэргүүлэх чиглэл

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр /2022.05.29/ Францын “TF1” сувагт мэдэгдэл хийхдээ, Украины Донбасс бүсийг чөлөөлөх нь Москвагийн хувьд нэн тэргүүлэх чиглэл гэж хэллээ. Түүнчлэн, Украины бусад нутаг дэвсгэр ирээдүйгээ өөрсдөө шийдэх ёстой гэв. Бусад нутаг дэвсгэрийн хувьд неонацист дэглэмд буцаж ирэхдээ баяртай байна гэдэгт итгэхгүй байгаагаа Лавров хэлжээ.

Киев тэргүүтэй Украины бусад бүс нутгуудад хийсэн Оросын халдлага сүүлийн долоо хоногуудад амжилтгүй болж буй тул тэд ухарч, Донбасс руу чиглэж байна.

Украин болон барууны орнууд эдгээр мэдэгдлийг газар булаан авах үндэслэлгүй шалтаг гэж үзэж байна. Дөрөв дэх сардаа үргэлжилж буй дайны улмаас 6.7 сая гаруй хүн эх орноо орхин дүрвэсэн гэж НҮБ мэдээлжээ.

Украины Ерөнхий прокурорын газраас Оросын цэргүүд үйлдсэн гэх 14,388 хэргийг шалгаж байна. Үүнээс хэд хэдэн цэрэг нь энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруугаа хүлээсэн. Тэгвэл Сергей Лавров энэ тухайд байр сууриа илэрхийлэхдээ, “Тийм ээ, хүмүүс алагдсан. Гэхдээ Оросын цэргүүд иргэний дэд бүтцэд халдахаас зайлсхийх гэсэн хатуу тушаалтай байгаа учир цэргийн тусгай ажиллагаа маш их цаг авч байна” гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж