Шри-Ланка ерөнхийлөгчдөө хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Шри-Ланка ерөнхийлөгчдөө хариуцлага тооцно

Шри-Ланка ерөнхийлөгчдөө хариуцлага тооцно

Шри-Ланкын эдийн засгийн хямралын улмаас тус улс албан ёсоор дефолт зарласан. Тэгвэл шинэ ерөнхий сайд Ранил Викрамасингхе өчигдөр /2022.05.29/ ерөнхийлөгч болон засгийн газрын гишүүдэд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна гэлээ. Энэ хүрээндпарламентын хяналт, санхүүгийн асуудалд хяналт тавих арав гаруй бие даасан хороод байгуулагдана гэв.

Цар тахал, нефтийн үнийн өсөлт, инфляцийн огцом өсөлт, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлээд буй тул ерөнхий сайд асан Махинда Ражапакса болон түүний танхим огцорсон. Махинда Ражапакса нь ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн ах юм. Тэд 2020 онд засгийн эрхэнд гарсныхаа дараа өмнөх засгийн газрын хэрэгжүүлж байсан сонгууль, цагдаа, санхүүгийн хэд хэдэн шинэчлэлийг хүчингүй болгожээ.

Ранилын засгийн газрын санал болгож буй шинэ тогтолцооны дагуу ерөнхийлөгч парламентын өмнө хариуцлага хүлээх юм байна. Сайд нарын танхим нь мөн парламентын өмнө хариуцлага хүлээнэ гэж Ранил Викрамасингхе хэллээ. Уг саналыг засгийн газар болон дээд шүүх хүлээж авах шаардлагатай бөгөөд батлагдахад хэдэн долоо хоног шаардлагатай.

Тэгвэл шүүмжлэгчид шинэ ерөнхий сайдын дэвшүүлсэн улс төрийн шинэчлэлийг хүлээлтээс доогуур байна гэж үзэв. Учир нь ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийг татан буулгах зэрэг жагсагчдын гол шаардлагыг биелүүлээгүй байна гэлээ. “Засгийн газраас дэвшүүлсэн санал нь ерөнхийлөгчид маш их эрх мэдэл олгосон хэвээр байна” гэж ажиглагч хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж