Хүчтэй бороо 56 хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Хүчтэй бороо 56 хүний аминд хүрэв

Хүчтэй бороо 56 хүний аминд хүрэв

Бразилын зүүн хойд Пернамбуко мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон аадар борооны улмаас 56 гаруй  хүн амиа алдсан гэж тус мужийн иргэний хамгаалалтын албаныхан мэдээллээ. Мөн амиа алдсан иргэдээс гадна 56 хүн ор сураггүй алга болсон ба 25 хүн хүнд шархадсан гэж  Бүс нутгийн хөгжлийн сайд Даниел Феррейра Ням гаригт мэдэгдэв. Хүчтэй аадар борооны улмаас 3900 хүн орон гэргүй болжээ.

Амиа алдагсдын зарим нь Ресифийн томоохон хэсэгт хөрсний нурангид даруулсан гэж Пернамбукогийн иргэний хамгаалалтынхан мэдээлсэн. Эрсдэл өндөртэй бүс нутагт амьдардаг оршин суугчдыг өөр газар хоргодох байр  хайхыг уриалаад байна. Ресифи хотод борооноос дайжиж нүүж ирсэн гэр бүлүүдийг хамгаалах сургуулиуд нээгдэв. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро хэлэхдээ, арми нурангид  өртсөн хүмүүст туслах болно гэв. Мөн тэрбээр Даваа гаригт  өөрийн биеэр Ресифи хотод очиж нөхцөл байдлыг үнэлнэ гэж мэдэгдлээ.

Бразилын зүүн хойд хэсэгт маш их хэмжээний аадар бороо орж байгаа юм. Сүүлийн 24 цагийн дотор зарим нутгаар тавдугаар сард хүлээгдэж буй нийт хэмжээнээс ахиу бороо орсон байна. Бразилд сүүлийн саруудад хүчтэй аадар бороо удаа дараа оржээ. Жишээ нь,  арванхоёрдугаар сард орсон борооны улмаас ойролцоох Бахиа мужид хоёр далан нурж, олон арван хүн амь үрэгдэж, гудамж бүхэлдээ усанд автсан байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж