"Starlink тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй байна" | News.MN

"Starlink тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй байна"

"Starlink тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй байна"

"Starlink тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй байна"

Тэрбумтан Элон Маскийн сансрын интернет “Starlink” Монголд орж ирнэ гэх шуум гараад удаж буй. Тэгвэл өчигдөр/2022.05.29/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Тус мэдэгдэлд,

“Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” – ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “Starlink”, “Oneweb”, “Telstra”, “Amazon" зэрэг компаниуд Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан.

Энэхүү бодлого батлагдсаны дараа тавдугаар сарын 13-ны өдөр “Starlink” компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг (https://www.starlink.com/map).  Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар явж байгаа худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Мөн Старлинк компанид Монгол улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг хараат бусаар олгох эсэх асуудал нь Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийн асуудал юм” гэв.

Үүнтэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоос “Starlink” Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ хүргүүлсэн эсэхийг лавлахад “Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл авъя гэсэн хүсэлт манай хороонд ирээгүй байна. Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж хэвлэлээс харсан. Хүсэлтээ өгөөгүй байхад нь янз бүрийн мэдээлэл явж байна” гэлээ.

“SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн тойрог замыг бүчилж, манай гаригийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Тус компанийн тухайд нийтдээ 12 мянган хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй бөгөөд 2022 оны тавдугаар сарын байдлаар 2200 хиймэл дагуул дэлхийн тойрог замд байрлан, 33 улсад үйлчилгээгээ нэвтрүүлжээ.

Сүүлд гарсан мэдээллээр "Starlink" нь Филиппин, Нигери, Мозамбек улсуудад үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

Starlink”-д хэрхэн холбогдох вэ?

Орчин үеийн өндөр хурдны интернэтэд холбогдохын тулд юуны түрүүнд танай улсад “Starlink” үйлчилгээ нэвтэрсэн байх хэрэгтэй. Үүний дараа 599 ам.долларын пиццаны хайрцаг шиг хэлбэртэй хүлээн авагч худалдан авна. Мөн үйлчилгээний хураамж гэж сар бүр 110 ам.доллар төлнө. Харин бизнесийн байгууллагад зориулсан төхөөрөмжийн үнэ 2500 ам.доллар бөгөөд сар бүрийн үйлчилгээний хураамж нь 500 ам.доллар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-30 213.87.157.40

^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

at 2022-05-30 172.58.61.16

os

Avatar

yrbagch @ 2022-05-30 172.58.61.16

bodloon yu?

Avatar

zopilgo,mangarblr byteel;bainga ajilchdaar yxamsargyi KOVID? 2022-05-30 172.58.61.16

ylctpjiji baigaagaasaa icheesee,zopilgo baliar bolgox,operc

Avatar

osy 2022-05-30 172.58.61.16

-prog?

Avatar

atc 2022-05-30 172.58.61.16

lke?

Avatar

zailyul,zasaglal 2022-05-30 172.58.61.16

bildjlj

Avatar

yanxan zantai,youtube blr@ 2022-05-30 172.58.61.16

zasaglajy,ineedtei,xychilj, tsagn sadaosy!

Avatar

зочин 2022-05-30 192.82.65.56

ЭЛОН БИШ ИЛОН ГЭЖ УНШДАГ ЮМ!

Avatar

Цог Мн 2022-05-30 66.181.161.106

Тонил чи. Монголчууд англиар унших дүрэм батлаагүй. Манай улс интернационал гэж уншиж бичдэг болохоос дутуу сурсан эрдмээрээ интернэйшнл гэж уншихдаа тулаагүй. Дублин Лондон гэхээс даалин лаундн гэж уншдаггүй. Хэн нэг нь хэл сурчихаар улс нь даган баясах албагүй. Бичдэгээрээ бичээд ярьдагаараа ярина. Англиар ярихаар бол л тэгж ярина биз. Чам шиг юмнууд хаа сайгүй дүүрчихэж. Ыүү үржиг та нар

Avatar

Зочин 2022-05-30 202.21.113.238

zsss.Gantogoo guai boliod ogooroi . Balgaa hajuud chin suuj l bgaa bizdee. Ireegui bn ch geh shig

Avatar

бб 2022-05-30 180.149.80.74

мэргэжлийн нарийн асуудал дээр мэргэжлийн байгууллага нь шийдэх байлгүй дээ,

Avatar

Genco giin l***r 2022-05-30 202.126.89.128

Bayan hunii tsaraj muutai huuhnii teneg hurgen

Avatar

Зочин 2022-05-30 172.58.61.16

mangr

Avatar

Зочин 2022-05-30 172.58.61.16

os

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж