Зүүн Иерүсалим хуучин хотын гудамжаар мянга мянган израильчууд туг далбаа намируулсаар жагсаж байна. Энэ үйл явдал нь палестинчуудыг өдөөн хатгах зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Еврей шашинт израильчуудын хувьд исламын шашинтай хотод өөрсдийн оршин буйгаа тэмдэглэж баярлаж байгаа юм.
Палестины ерөнхийлөгчийн алба Израиль "галаар тоглож байна" гэж мэдэгдэв. Энэ нь олон сар үргэлжилсэн хоёр шашинтны мөргөлдөөний дараах хурцадмал байдлын үед тохиож байна. Энэхүү жагсаал нь 1967 оны дайнд Израилийн зүүн Иерусалимыг эзлэн авсны баяр юм. Израиль бүхэл бүтэн Иерусалимыг өөрийн нийслэл гэж үздэг. Гэвч ихэнх улс орнууд болон Палестинчууд үүнийг үгүйсгэдэг.
Палестинчууд Зүүн Иерусалимыг ирээдүйн өөрийн улсын нийслэл гэж үздэг ба хоорондын эзэмшлийн мөргөлдөөн үргэлж гаргадаг байна. “BBC”-гийн сурвалжлагчид нөхцөл байдал дээр шууд дамжуулж байгаа ба израильчууд “Израилийн иргэд амьдарна” гэж хашхирч байгаа аж. Жагсаал болж буй цагаар палестинчууд хөдөлмөр эрхэлдэг ба санаатайгаар муслим шашинтнуудыг өдөөн хатгаж байгаа мэт үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
Өмнө нь хуучин хотын ариун газарт палестинчууд болон Израилийн цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарсан юм. Хэсэг хугацааны дараа хэт барууны үзэлтэй парламентын гишүүн зэрэг олон зуун еврей толгодын орой дээр гарч, зарим нь бүжиглэж, Израилийн далбааг намируулан мөргөл үйлдэхэд цагдаа нар саатуулаад байсан. Палестинчууд ийм үйлдлүүдийг санаатай өдөөн хатгах үйлдэл гэж үзэж, зэвсэгт бүлэглэлүүд үүнийг тэвчихгүй гэж анхааруулсан.
Хэрэв жагсаал энэ байдлаараа үргэлжлэх бол хоёр өөр шашинтны мөргөлдөөн гарч, олон хүн амь эрстэхээс ажиглагчид эмээж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ