Их Британийн Соёлын нарийн бичгийн дарга Аваргуудын лигийн финалын тоглолт хойшлоход хүргэсэн үзэгдлийг албан ёсоор шалгахыг “Uefa”-д уриалав. Учир нь лигийн тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгийн гадна их хэмжээний хүмүүс цугларсан ба хаалгаар ороход мөргөлдөөн үүсгэж байжээ. Францын цагдаа нар өнгөрсөн Бямба гаригт болсон тоглолтын үеэр хүрээлэнд орохоор хүлээж, шахцалдаж байсан иргэд рүү нулимс асгаруулагч хий, чинжүүний шүршигч цацсан байна.
Их Британийн зүгээс тус цагдаа нарын үйлдлийг шүүмжилж байгаа ба албан ёсоор асуудлыг хянан шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Европын хөлбөмбөгийн удирдах байгууллага“Uefa” "Эдгээр асуудлыг яаралтай хянан үзэх болно" гэж хариу мэдэгдэв. Францын спортын яам тус өдрөөс сургамж авах зорилгоор Даваа гаригт “Uefa”, Францын Хөлбөмбөгийн Холбоо, цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд болон цагдаа нартай уулзсан байна.
Харин Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин Британийн дэмжигчдийг буруутгаж, хэдэн мянган хүн зохих тасалбаргүй, тоглолтод албадан нэвтэрсэн, зарим нь нярав руу халдсан гэж харуй мэдэгдэв.
"Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд эхлэх тоглолт 36 минутаар хойшилсон бөгөөд “Uefa” эхэндээ хөгжөөн дэмжигчид хоцорсон гэсэн шалтгаанаар хойшилсон гэж мэдэгджээ. Гэвч Ливерпүүлийн олон дэмжигчид тоглолт эхлэхээс хэдхэн цагийн өмнө урт дараалал үүсгэж, тасалбар худалдаж аваагүй атлаа цэнгэлдэх рүү орохоор зэхэж байхад цагдаа нар хүч хэрэглэхээс аргагүй болсон гэв. “Uefa” хожим нь саатлыг "аюулгүй байдлын шалтгаанаар" гэж тайлбарлан, Ливерпүүлийн "хуурамч тасалбар худалдаж авсан олон мянган хөгжөөн дэмжигчид тоглолтыг хойшлуулсан" гэж мэдэгдэв. Шигшээ тоглолтод Реал Мадрид Ливерпүүлийг 1:0-ээр хожсон юм.
Парисын цагдаа нар тоглолтын үеэр 105 хүнийг баривчилсан. Үүнээс одоог хүртэл 39 хүнийг саатуулсан хэвээр байна. Ливерпүүлийн хөгжөөн дэмжигч Майкл Картер “BBC”-д ярихдаа, чинжүүгээр цацуулсан хүмүүс дунд олон тооны хүүхдүүд, ахмад настан байжээ. Мөн тоглолтын үеэр иргэд нөхцөл байдал аюултай мэт санагдсан тул стадионыг орхиж явсан аж.
ЭХ СУРВАЛЖ: BBC