Мариуполь хотын даргийн зөвлөх Андрющенкогийн хэлснээр, Баасан гаригийн орой Кадыровчуудын томоохон бүлэг [Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыровт харьяалагддаг Оросын нэгдэл] Мариуполь руу нэвтэрсэн байна. Мөн Бямба гаригт Мариуполь боомтод түрэмгийлэгчийн усан онгоцноос ороолттой металл бүтээгдэхүүн буулгаж байна гэж мэдээллээ.
Андрющенкогийн үзэж байгаагаар энэ нь эзлэн түрэмгийлэгчид Мариуполь хотыг Кадыровчуудад тонон дээрэмдүүлэхээр өгсөн байна. Мөн түрэмгийлэгчдийн мэдэлд орсноор сэргээн босголт байхгүй, зөвхөн дээрэм тонуул ноёрхоно гэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам тавдугаар сарын 24-нд эзлэгдсэн Мариуполь боомт дахь мина цэвэрлэх ажиллагаа дуусч, боомт дахь гадаадын хөлөг онгоцнуудыг хөдөлгөх хүмүүнлэгийн коридор нээгдсэн гэж мэдэгдэв. Мөн тавдугаар сарын 27-нд “Метинвест групп” Мариуполь боомтыг хураан авсан. Үүний дараа дахин нээснээр түрэмгийлэгчид Ростов, Таганрог, Новороссийск, Туапсе зэрэг Оросын боомтууд болон эзлэгдсэн Севастополь руу металлургийн бүтээгдэхүүн экспортлох боломжтойг харуулж байна гэж мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ:UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ