Наадмын тухай хуулийг 6 сарын 20-ны дотор батлах ёстой

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Наадмын тухай хуулийг 6 сарын 20-ны дотор батлах ёстой

Наадмын тухай хуулийг 6 сарын 20-ны дотор батлах ёстой

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.30/ хуралдаж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцлэж, шийдвэрлэх хуулийн төслийн талаар хэлэлцлээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулиар УИХ 75-аас доошгүй хугацаанд хуралдах ёстой. Хуулийн хугацаагаар УИХ долдугаар сарын 8-н хүртэл хуралдах төлөвтэй байна. Засгийн газраас болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороон дээр Эрүүгийн тухай, Эрүүгийн тухай хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлах нь зөв үзсэн.

Мөн Улсын баяр наадмын тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг хуулийн төслийг хэлэлцээд, зургадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай.

Төрийн албаны тухай хуулийн гурван төсөл байна. Засгийн газраас өргөн барьсан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэж, УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хуулийг мөн хаврын чуулганаар батална. Эдийн засгийн байнгын хороон дээр хэд хэдэн хуулийн төсөл бий. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөвшөөрлийн тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Далай ашиглах тухай, УИХ-ын 2 тогтоолын төсөл бий.

Үйлдвэржилтийн байнгын хороон дээр Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж батлах чиглэлд бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

Мөн Засгийн газраас хэдэн хэдэн хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай гэж үзэж байгаа. Тодруулбал, Эдийн засгийн шинэчлэлийн хүрээний хуулийн төслүүд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай, Газрын тухай багц хууль, Баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг өргөн барьж, УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж ажиллах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж, дэмжлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдах хуваарьтай боловч хойшилсон байна. Харин Монгол Ардын намын бүлгийн хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэнэ.


УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2022.05.30/ хуваарийн дагуу хуралдана. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар намын бүлгүүд байр сууриа нэгтгэх юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/

· Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудал

· Ерөнхий сайдын мэдээлэл: Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж