М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан боллоо

М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан боллоо

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” өчигдөр/2022.05.29/ боллоо. Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Үүнээс Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл найман даван түрүүлж, хурц чимэг нэмж, энэ цагийн аймаг, цэргийн цолтнуудынхаа манлайд эрэмбэлэгдэхээр болсон юм. Харин Архангай аймгийн Тариат сумын харьяат, сумын заан Ө.Батсуурь үзүүрлэж, цэргийн заан цол хүртэв.

Их шөвөгт шалгарсан Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн цогт чимэг нэмсэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат, цэргийн начин Б.Бат-Эрдэнэ, цэргийн харцага, мөн тав давж шөвгөрсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Г.Баянмөнх нар цэргийн начин цол тус тус хүртлээ. Харин дунд шөвгийн наймд үлдсэн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх чимэг, аймгийн харцага О.Үйтүмэн өлзийт чимэг тус тус нэмэв.

Ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 04-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаан, зургадугаар сарын 05-нд “Дашваанжил газ” ХХК-ны нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж