Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж, өчигдөр/2022.05.29/ өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин оролцсон юм. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд "Токио-2020" паралимпийн наадмын аварга, "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн тэрбээр 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм.

Ийнхүү Э.Содномпилжээ ДАШТ-ээс зургаа дахь медалиа хүртсэн бөгөөд тэрбээр нийт гурван алт, гурван мөнгөн медаль хүртээд байна

Мөн тус тэмцээнд оролцсон манай тамирчид дараах амжилтыг үзүүллээ. Тухайлбал,

  • Насанд хүрэгчдийн -93 кг-д ОУХМ Г.Оргилболд 227.5 кг шахаж аваргын алтан медаль
  • Өсвөрийн хэвтээ шахалтын -93 кг жинд Б.Эрхэмжаргал 135 кг шахаж хүрэл медаль
  • М1 +120 кг-д Д.Анхбаяр 217.5 кг шахаж алтан медаль
  • М1 -93 кг-д Ц.Отгондалай 205кг шахаж алтан медаль
  • М1 -93 кг-д .Х.Баттөмөр 197.5 кг шахаж мөнгөн медаль
  • M2 -105 кг-д И.Тэсхүү 185 кг шахаж алтан медаль
  • М3 -83 кг-д Ш.Бат-Эрдэнэ 117.5 кг шахаж мөнгөн медаль
  • M1 /40-49/ насны ангиллын -66 кг-д Б.Одон 135 кг шахаж хүрэл медаль
  • Хэрэглэлтэй насанд хүрэгчдийн -93 кг-д ОУХМ Б.Гансүх 272.5 кг шахаж хүрэл медаль
  • Хэрэглэлтэй залуучуудын -59кг-д Л.Отгон-Эрдэнэ мөнгөн медаль
  • Хэрэглэлтэй өсвөрийн -93 кг-д 150 кг шахаж Б.Эрхэмжаргал хүрэл медаль
  • Хэрэглэлтэй -83 кг-д Б.Содбаатар 160 кг шахаж, мөнгөн медаль
  • Хэрэглэлтэй М2 -120 кг-д ОУХМ Ц.Баярхүү 220 кг шахаж хүрэл медаль
  • Хэрэглэлтэй М1 -120 кг-д А.Отгонбаяр 275 кг шахах мөнгөн медаль
  • Хэрэглэлтэй М1 -105 кг-д Э.Сүхбат 272.5 кг шахаж алтан медаль
  • Хэрэглэлтэй М2 -105 кг-д И.Тэсхүү 242.5кг шахаж алтан медаль
  • Хэрэглэлтэй М1 40-49 насны ангилалд -83 кг-д Д.Mөнхтуул 220кг шахаж алтан медаль
  • Хэрэглэлтэй 60-69 насны М3 ангилалд Ш.Бат-Эрдэнэ мөнгөн медаль
  • Хэрэглэлтэй 70-аас дээш насны М4 ангилалд Ш.Пэрэнлэй алтан медаль
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж