Арав гаруй хоногийн өмнө Финланд, Швед улсууд НАТО-д элсэхэд ямар ч саадгүй байсан. Ерөнхийлөгч Байден тавдугаар сарын 15-нд Скандинавын хоёр улс 30 орны хамтын цэргийн эвсэлд гишүүнээр элсэхийг эрмэлзэж байгаа тухай мэдэгдлийг сайшаав. Мөн НАТО-гийн Оростой хиллэдэг хилийг хоёр дахин нэмэгдүүлэх нь аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байв. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тус хоёр улсыг батлан хамгаалахын клубт элсэхийг яаравчлан амласан. Энэ нь Оросын тэлэх хүсэл эрмэлзлийг таслан зогсоох зорилготой байсан аж.
Гэвч гишүүнчлэлийн үйл явц НАТО-гийн хамгийн зүүн гишүүн болох Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эсэргүүцэлтэй нүүр тулав. Турк улс Скандинавын орнуудын талаар эерэг үзэл бодолтой биш байгааг эхэндээ сануулж байсан. Үүний адил Эрдагон өнгөрсөн долоо хоногт байр сууриа улам чангатгаж, "Бид Финланд, Шведийг НАТО-д гишүүнээр элсэхэд үгүй гэж хэлнэ хэмээн холбоотнууддаа хэлсэн" гэв. Турк мөн НАТО-гийн гишүүн орон нэмэх оролдлогыг хаалаа. Учир нь тус хоёр улс эвсэлд нэгдвэл террорист байгууллагуудын төлөөлөгчид төвлөрдөг газар болж хувирна гэж Эрдагон мэдэгдэв.
Швед, Финландын төлөөлөгчид өнгөрсөн Мягмар гаригт Эрдоганы Гадаад хэргийн дэд сайдтай уулзахаар Туркт хүрэлцэн ирэх үед нөхцөл байдал маш тогтворгүй болж хувирсан. Эрдоганы холбоотон, Үндсэрхэг хөдөлгөөний намын дарга Девлет Бахчели намынхаа хууль тогтоогчдод "Швед, Финланд улсыг клубт элсүүлэхээс өөр аргагүйд хүрвэл НАТО-г орхих талаар бодох хэрэгтэй" гэж ярьсан аж. Мөн тэрбээр "НАТО-гүйгээр бид мөхөхгүй" гэж нэмж хэлэв.
Туркийн байр суурь, Оростой ойр дотно харилцаатай байгаа нь эвслийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх талаар оло улсын сонирхлыг татаж байна. Үүнтэй холбогдуулан Европ, Африкт ажиллаж байсан АНУ-ын дипломатч асан Элизабет Шакельфорд хэлэхдээ, "Хэрэв НАТО Швед, Финландын элсэх асуудлыг урагшлуулж чадахгүй бол асуудал үүснэ. Асуудал үргэлжилсээр байвал Турк эвсэлд хэрэгтэй юу, үгүй юу гэх асуултыг төрүүлэх болно" гэв.
Туркийн байр суурийг илүү нарийн шалгах шаардлагатай байна. Курдын зэвсэгт дайчдаас эхлээд цуцалсан зэвсгийн наймаа хүртэлх олон жилийн асуудал, Туркийн худалдааны чухал түнш болох ОХУ-тай тэнцвэртэй байдлыг хангах нарийн ажиллагаа зэрэг нь Эрдоганы эсэргүүцлийн үндэс болж байна гэж шинжээчид үзэж байна. Мөн Туркийн санаа зовоосон асуудлын олон талт жагсаалтыг онцолж байна.
БАРУУНЫ ОРНУУДТАЙ ХАРИЛЦАА МУУ
АНУ эвслийн эрхийг барьж эхэлснээс хойш ерөнхийлөгч Эрдоган барууны ардчилалтай байнга зөрчилддөг. Газарзүйн байршлын хувьд Европ, Ази тивийг холбосон улс орныг тэргүүлж буй тэрбээр Туркийн дэд бүтцийг хөгжүүлж, эдийн засгийг хөгжүүлснээр анх сайшаагдаж байсан. Гэвч тэрбээр улам бүр автократ болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг цензурдаж, эсэргүүцэгчдийг хөөж, турхирч, аюулгүй байдлаа сулруулж, курдуудыг довтолж байна. Сирид 2019 онд халдлага үйлдсэн нь олон улсын зүгээс буруушааж, хориг арга хэмжээ авахад хүргэсэн.
Түүний хүчирхэг гараар удирдах тактик нь Туркийн 1999 оноос хойш орох гэж оролдоод байгаа Европын холбоо, 27 орны дээвэрт засгийн газар, дэлхийн хамгийн том эдийн засгийн нэгдэлд анхааруулга өгөөд байна. Эрдоганы үйлдлүүд АНУ болон НАТО-гийн зүгээс байнга зэмлэл хүртэж байсан. Вашингтон дахь Ойрхи Дорнодын бодлогын хүрээлэнгийн Туркийн судалгааны хөтөлбөрийн захирал "Шинэ Султан: Эрдоган ба орчин үеийн Туркийн хямрал” номын зохиолч Сонер Чагаптай “Турк, Европ хоёр хайр, үзэн ядалтын харилцаатай” гэж ярьжээ. "Туркийн хүн ам Европтой сайн тэмцэлдэх дуртай" гэж нэмж хэлэв.
Саяхан Байден Эрдоганыг гуравдугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахаас татгалзаж, мөн “Ардчилсан орнуудын дээд хэмжээний уулзалт”-даа оролцуулаагүй нь Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татав. Олон улсын судлаачид Байден, Эрдагон нар нэг нэгнийхээ удирдах арга барилд тийм ч таатай ханддаггүй гэв.
Хэрэв Байдентай харилцах харилцаа сайн байсан бол Трампын засаг захиргаа Эрдоганд зэвсгийн томоохон наймаа хийж, Туркийн 1.4 тэрбум долларын хадгаламжийг буцаан олгохгүй гэсэн нь гол шалтгаануудын нэг болох ажээ.
Босоо буух чадвартай, далавчаа эвхдэг, 360 градусын харагдацтай шөнийн харааны хамгаалалтын малгай зэрэг өндөр технологийн дэлхийн хамгийн дэвшилтэт үл үзэгдэх сөнөөгч онгоцууд болох "F-35" онгоцыг Турк улс захиалснаар НАТО-гийн есөн орны нэг болсон байв. Гэвч эдгээр “тэнгэрийн хамгаалагчдын” дөрөвт нь АНУ хориг тавьсны дараа Эрдоган 2019 онд Оросоос агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт системийг худалдаж авсан.
АНУ-аас Туркийн захиалгыг цуцалсан. Цагаан ордон “F-35 нь Оросын тагнуулын мэдээллийн цуглуулгын платформтой зэрэгцэн орших боломжгүй, түүний дэвшилтэт чадавхийг судлахад ашиглагдана” гэсэн мэдэгдэл хийж, Туркийн үйл ажиллагаанд саад учруулсан аж. Эрдоган тэр цагаас хойш мөнгөө буцааж авахаар зэхэж байгаа бөгөөд оронд нь "F-16" онгоц худалдаж авахад зарцуулж болно гэж хэлсэн. Үүнийг Байдены засаг захиргаа Конгресст хэлэлцэж байна.
ОРОС
Турк улс эрчим хүчнийхээ гуравны нэгийг, хүнсний хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг ОХУ-аас авдаг. Мөн саяхан нээгдсэн Турк урсгал хоолойгоор дамжуулан ОХУ-аас хий нийлүүлж, хамтран ажилладаг. Истанбул хотод төвтэй Европын Гадаад харилцааны зөвлөлийн бодлогын ахлах ажилтан Асли Айдынтасбас хэлэхдээ, “Орос Туркийн анхны цөмийн реакторыг барих зэрэг хэд хэдэн чухал дэд бүтцийн хөрөнгө оруулалттайгаар хамтран ажилладаг" гэв. Оросыг Украин руу довтлохыг Турк ил тод эсэргүүцэж, тус улсын байлдааны хөлөг онгоцуудыг Хар тэнгист нэвтрүүлэхийг хориглож, Украинд нисгэгчгүй онгоц худалдсан. Гэвч "Турк НАТО-гийн зүүн жигүүрийн зарим орноос ялгаатай нь Оросыг эсэргүүцэх хүсэлгүй байна" гэж Айдынтасбас хэлэв. Үнэн хэрэгтээ Турк харилцааны шугамыг нээлттэй байлгаж, эдийн засгаа тогтвортойгоор хадгалан, Оросыг хориг арга хэмжээнд автуулахгүй байх замаар тус улсад дэмжлэг үзүүлж байна.
ОЛОН ЖИЛИЙН ДАЙСНУУД – КУРДУУД
Эрдоганы хамгийн том асуудал бол курд хэл, соёлыг хадгалахын тулд 1980-аад онд төрсөн зэвсэгт партизаны хөдөлгөөн болох Курдистаны ажилчдын нам (PKK) юм. Турк улс тус намтай бараг 40 жилийн турш тэмцсээр байгаа бөгөөд мөргөлдөөний улмаас дор хаяж 30,000 хүн нас баржээ.
Эрдоган Швед дэх PКК-ын хандив цуглуулах сүлжээ болон идэвхтнүүдэд хориг тавих зүй ёсны зүйл гэж үздэг байна. НАТО нь PKК-ыг террорист байгууллага гэж тодорхойлсон. Тиймээс Туркийн зүгээс Швед энэ талаар арга хэмжээ авна гэж найдаж байна. Үүнтэй холбоотой Туркийн дургүйцлыг хүргэсэн асуудал бол Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд АНУ болон барууны бусад улсуудын хамтран ажиллаж байсан PKK-ын Сирийн салбар болох Ард түмний хамгаалалтын нэгдэл юм. Турк энэ алхмыг тэвчсэн ч Швед зэрэг барууны орнууд PKK-тэй харилцаагаа хадгалсаар ирсэн нь НАТО-д элсэж болохгүй гэх шалтгааныг өдөөж байна. Турк улсын хүсч буй зүйл бол Шведийн гишүүнчлэлд жишиг тогтоох явдал аж.
Айдынтасбас хэлэхдээ, "Швед улс курдуудын үйл ажиллагааг удаан хугацаанд дэмжсээр ирсэн. Энэ нь Шведийн засгийн газар Туркийн террорист гэж үздэг Сирийн курдуудыг илт өрөвдөж байна" гэж хэлэв. "Гэхдээ НАТО-гийн холбоотнуудын дөрөвний нэг нь ижил бүлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Эрдоганы Шведийн талаар хэлсэн бүхэн АНУ-ын хувьд ч үнэн юм” гэв.
Эх сурвалж: Msn
Холбоотой мэдээ