"Улирлын эхэнд хэн ч биднийг ийм амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй"

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

"Улирлын эхэнд хэн ч биднийг ийм амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй"

"Улирлын эхэнд хэн ч биднийг ийм амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй"

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, хамгийн том УЕФА Аваргуудын лигийн 2021-2022 оны улирлын финалын тоглолт урд шөнө Францын нийслэл Парис хотноо боллоо.


РЕАЛ МАДРИД 1 – 0 ЛИВЕРПҮҮЛ

Тоглолт эхлэхээс өмнө фэнүүд Стад де Франс цэнгэлдэхийн үүдэнд үймээн дэгдээж, цагдаагийн алба хаагчид нулимс асгаруулагч ашигласан хэрэг гарсан. Үүний улмаас тоглолт товлосон цагаасаа 36 минут хоцорч эхлэв.

Финалын гол фаворитоор Английн Ливерпүүл нэрлэгдэж байлаа. Энэ ч утгаараа тэд тоглолтыг эрчтэй эхлүүлж, бөмбөг илүү эзэмшин аюултай довтолгоонуудыг зохион байгуулж байв. Харин нөгөө талд Реал Мадридын хаалгач Тибо Куртуа гайхалтай тоглолтыг толилуулсан юм. Тэрбээр Мохаммед Салах, Садио Мане нарын ээлж дараалсан хүчтэй цохилтуудыг хааж, багийнхандаа итгэл найдвар, урам зориг өгсөн.

Тоглолтын цорын ганц гоолыг хоёрдугаар үеийн 59 дэх минутад Винисиус Жуниор оруулж, Реал Мадридын 14 дэх удаагаа Европын аварга болох зам мөрийг зассан.

Хожигдож эхэлсэн Ливерпүүл Реалын хамгаалалтыг сэтлэх гэж удаа дараа оролдсон боловч учрыг нь олсонгүй. Франц шүүгч Клемент Турпин тоглолтын цаг дууссаныг зарлаж, эцсийн шүглийг үлээсэн юм.

Ийнхүү Реал Мадрид УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг 14 дэх удаагаа хүртэж, Европын дархан аварга гэдгээ дахин батлав.

Тоглолтын дараа Реал Мадридын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти:

-Аваргуудын лигт дөрвөн удаа түрүүлсэн гэдэгтээ итгэж чадахгүй нь. Хүнд тоглолт боллоо. Эхний үе хүндхэн өндөрлөсөн. Гэхдээ энэ тэмцээний турш үзүүлсэн тоглолтоо бодохоор бид түрүүлэх эрхтэй гэж бодож байна. Энэ улирлын эхэнд хэн ч биднийг ийм амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй байх. Бид үүнийг өөрсдийн чанар, тууштай байдал, түүхийнхээ ачаар хийж чадлаа. Маш их баяртай байна.

Харин Ливерпүүлийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп:

-Реал Мадридын эсрэг тоглохын асуудал нь тэд талбайн гүнээс, аюултай сөрөг довтолгоо хийдэг. Багийнхан маань өнөөдөр олон гайхалтай зүйлс хийлээ. Гэхдээ хангалттай байсангүй. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Тэд гоол оруулсан. Харин бид чадсангүй. Ийм л энгийнээр тайлбарлаж чадах нь. Хүнд байгаа ч үүнийг хүндэтгэн үзэх хэрэгтэй.

Реал Мадридын довтлогч Карим Бенземаг энэ жилийн Баллон д’Ор буюу алтан бөмбөгийн эзнээр тодрох нь тодорхой гэж хөлбөмбөгийн фэнүүд үзэж байна. Тэрбээр тоглолтын дараа “Бид үнэхээр баяртай байна. Мөн багаараа бахархаж байна. Бид хоёр цомд түрүүллээ. Үүнийг ч хүртэх гавьяатай. Үнэхээр хүнд тоглолт боллоо. Аваргуудын лигийн финал бүр л ийм болдог. Гэртээ, эх орондоо Аваргуудын лигт дахин түрүүлэх гайхалтай байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж