Найзынхаа гэрээс 20 сая төгрөг хулгайлсан этгээдүүдийг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

Найзынхаа гэрээс 20 сая төгрөг хулгайлсан этгээдүүдийг эрэн хайж байна

Найзынхаа гэрээс 20 сая төгрөг хулгайлсан этгээдүүдийг эрэн хайж байна

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд амралтын өдрөөр зуслан болон хөдөө агаарт гарах нь нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж ахуйн хулгай ихэсч байгаа аж. Тухайлбал, цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд тавдугаар сарын 27-ны 22:20 цагийн орчим хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, масктай үл таних хоёр этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн алба хэлтэс хамтарсан шалгалт хийж, сэжигтэй этгээдүүдийг эрэн хайж байна.

Урьдчилсан байдлаар хохирогчийн найз “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад  “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж “З”, “Ц” нарын эрэн сурвалжилж байна.

Тиймээс иргэдийг гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж