БНСУ-д гэрээгээр ажиллах иргэд 24 ам.доллараар бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэд 24 ам.доллараар бүртгүүлнэ

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэд 24 ам.доллараар бүртгүүлнэ

Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 26-нд эхэлсэн. Гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдэд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж байгаа. Тухайлбал, бүртгэлийн тухайд нэг хүн 24 ам.доллараар бүртгүүлдэг. Энэ дүнд ирэх долдугаар сард өөрчлөлт орж, 28 ам.доллар болж нэмэгдэнэ гэсэн юм.

ХХҮЕГ-аас өгсөн мэдээллээр Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай Монгол Улс гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг. Энэ хүрээнд Монголоос  Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг. Covid-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон. Харин энэ жилийн хувьд ажиллах хүчийг хэвийн илгээх юм.

Өнгөрсөн жилүүдийн цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн. 2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь  тус улс руу явсан байна.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • Хэрэв цээж зураг нь гадаад пасспорт иргэний үнэмлэхээс өөр байвал шалгалт өгөх боломжгүй
  • 15 kb-аас доош хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg)
  • Цээж зургийг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай авахуулсан байх (сүүлийн 3 сарын дотор)
  • 1 хувь цээж зураг (хэмжээ 3,5*4,5см)-ийг файлаар урьдчилан бэлтгэх
  • Өөрийн цээж зургийг селфи хэлбэрээр болон бусад шаардлага хангахгүй байдлаар оруулсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгох
  • Овог, нэр англиар /латин үсгээр/ бичигдсэн байх
  • СХТТШ-нд бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл паспортаас зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлагатай холбоотой тул бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспортыг бэлтгэх
  • Бүртгэл зарлагдсан өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож Төрийн банкинд тушаах

Бүртгэлийн хугацаанд өөрийн бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд бүртгэлийн хугацаанд (2022 оны тавдугаар сарын 26-31-нд) цуцлуулах хүсэлт гаргаж, хураамжийг буцаан авах боломжтой

Онооны тогтолцоо нь Солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн бүтэн байдал зэргийг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ажил үүрэг гүйцэтгэх чадвар гэх мэтээр шалгуулагч бүрийн чадварыг үнэлэх нэгдсэн үнэлгээний арга юм. Харин шалгалт өгөх хуваарийг 2022 оны наймдугаар дугаар сарын 8-ны өдөр зарлах бөгөөд шалгалт ирэх наймдугаар сарын 22-есдүгээр сарын 27-ны хооронд болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж