Сингапурт жил бүр болдог аюулгүй байдлын форум ирэх сард зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Өмнөд Солонгос, АНУ, Япон улсын Батлан хамгаалахын сайд нар гурван талт хэлэлцээ хийхээр болжээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ли Жон Суп болон АНУ, Японы Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Нобуо Киши нар Сингапурт зургадугаар сарын 10-12-нд хэлэлцээ хийнэ гэж "Yonhap" хуудас мэдээллээ.
Японы засгийн газрын албан тушаалтны мэдээлснээр, гурван талын Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээний үеэр Умард Солонгосын сүүлийн үеийн өдөөн хатгалга, тэр дундаа баллистик пуужин хөөргөхтэй тэмцэх тал дээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна гэв. Энэ удаагийн гурван талт хэлэлцээ нь 2019 оны арваннэгдүгээр сараас хойших анхны биечилсэн уулзалт болох юм.
Аюулгүй байдлын форумын хүрээнд Өмнөд Солонгос, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар хоёр талын хэлэлцээ хийх магадлалтай байгаа аж.
Хойд Солонгос энэ онд баллистик пуужингийн туршилтаа урьд хожид байгаагүйгээр идэвхжүүлсэн. Тухайлбал дор хаяж дөрвөн удаа тив алгасах баллистик пуужин харважээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ