"Иргэд их цахилгаан хэрэглэж байгаагаас төлбөр өндөр гарч байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

"Иргэд их цахилгаан хэрэглэж байгаагаас төлбөр өндөр гарч байна"

"Иргэд их цахилгаан хэрэглэж байгаагаас төлбөр өндөр гарч байна"

Цар тахлаас шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд, аж ахуй нэгжийн цахилгааны төлбөрийг төрөөс даасан. Харин энэ хугацаа ирэх сарын 1-нд дуусгавар болно. Үүнээс үүдэж иргэдийн дунд төр хөнгөлсөн төлбөрөө нэмж магадгүй гэх хандлага байгаа. Энэ асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өгсөн юм.

Тодруулбал, Эрчим хүчний сайдын хэлснээр цахилгааны үнийг нэмэх шаардлагатай байгаа. Гэхдээ Засгийн газраар энэ талаар хэлэлцэх хугацааг өөрчилж, хойшлуулсан. Хүмүүс эрчим хүчний суурь үнийг нэмсэн мэт ярьж байна. Үүнд албан ёсны тайлбар өгөхөд үнэд ямар ч өөрчлөлт ороогүй.

Иргэд төр дааж байгаа учраас хэрэглээ өндөртэй болсон. Тиймээс цахилгааны төлбөр нь хуучнаасаа нэмэгдэх нь тодорхой. Түүнээс суурь үнэд ямар ч өөрчлөлт ороогүй.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж төрөөс иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн. Харьцуулалтаас давсан төлбөрийг иргэд төлж байгаа. Энэ асуудлаас болж гомдол санал их ирэх болсон гэв.

Угтаа хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2022 онд 28 хувиар нэмэгдүүлж, өртөгт нийцүүлэн, цаашид 2030 он хүртэл тарифыг тогтмол индексжүүлэхэд улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр дээрх төслүүдийн санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүг төлж, эрчим хүчний салбар санхүү, эдийн засгийн хувьд бие даан ажиллах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байсан ч үүнийг түр хугацаанд хойшлуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж