Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Хэдхэн хоногийн дараа Олон улсын хүүхдийн баяр тохионо. Баярын өдрөөр түр зуурын бороотой ч дулаахан байх гэнэ.  Энэ талаар ЦУОШГ-ын мэргэжилтэн С.Батбаяраас мэдээлэхдээ "Зургадугаар сарын 1-нд түр зуурын бороотой нийслэл хот орчмоор өдөртөө 24-25 градус хүрч, түр зуурын бороо орох төлөвтэй байна. Харин энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29 30-нд нутгийнхаа зүүн хэсгээр өнөөдрийн температураас 8-15 градусаар эрс сэрүүснэ. Ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байна" гэв.

2022 оны тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зургадугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зургадугаар сарын 01, 02-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ сарын 30-наас нутгийн баруун хагаст дулаарч, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж