Даян аварга Н.Батсуурь дахин түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

Даян аварга Н.Батсуурь дахин түрүүллээ

Даян аварга Н.Батсуурь дахин түрүүллээ
Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр /2022.05.28/ Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Нутгийн буян групп”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэв.
Их шөвөгт улсын гарди Б.Гончигдамба, улсын харцага Б.Орхонбаяр нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Я.Бумбаяр нар үлдэв.
Бөхийн цол чимэг олгох 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” өнөөдөр 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж