Хойд Солонгос улс АНУ-ын талд гэж Байден андуурч хэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос улс АНУ-ын талд гэж Байден андуурч хэлжээ

Хойд Солонгос улс АНУ-ын талд гэж Байден андуурч хэлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Байден Баасан гаригт Тэнгисийн цэргийн академийн төгсөгчдөд хандан үг хэлсэн. Энэ үеэрээ тэрбээр Хойд Солонгос улс Оросын эсрэг АНУ-ын талд байна гэж андуурч хэлжээ. Энэ үг нь хүмүүсийг төөрөгдүүлсэн гэж "Republic world" хуудас мэдээллээ.

Түүнчлэн Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Украины соёлыг устгах гэж оролдсон гэж буруутгажээ. "Тэр зөвхөн Украиныг эзлэхийг оролдоод зогсохгүй ард түмнийх нь соёл, өвөрмөц байдлыг устгахыг оролдож байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музей рүү  зорилгогүйгээр халдаж байна" гэж Байден хэлэв.

ОХУ-ын дайныг буруушаасан НҮБ-ын тогтоолын эсрэг санал өгсөн дөрвөн орны нэг нь Хойд Солонгос юм. Хойд Солонгосоос гадна Беларусь, Эритрей, Сири улсууд эсрэг санал өгчээ. Санал хураалтад Куба, Никарагуа, Хятад улсууд түдгэлзсэн байна.

"Украины дайны үндсэн шалтгаан нь АНУ болон барууны орнуудын ноёрхогч бодлого юм. Тэд бусад улс орны эсрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна" гэж Хойд Солонгосын "KCNA" агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийн үгийг эш татан мэдээлж байжээ.

Эх сурвалж: REPUBLIC WORLD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж