Японы Улаан армийн үндэслэгчийг 20 жилийн дараа суллав

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

Японы Улаан армийн үндэслэгчийг 20 жилийн дараа суллав

Японы Улаан армийн үндэслэгчийг 20 жилийн дараа суллав

Японы Улаан армийг үүсгэн байгуулагч 76 настай Фусако Шигенобу 20 жилийн ял эдлээд өчигдөр суллагджээ. Тэрбээр Нидерланд дахь Францын элчин сайдын яамыг бүслэхэд оролцсон хэргээр хорин жилийн хоригдох ял авчээ. Улаан армийн гурван дайчин Францын элчин сайдын яам руу дайран орж, элчин сайд болон бусад 10 ажилтныг 100 цагийн турш барьцаалсан. Тус ажиллагаанд Шигенобу биечлэн оролцоогүй. Гэвч шүүхээс түүнийг энэ ажиллагааг зохион байгуулсан гэж мэдэгджээ.

Шигенобу нь 1970, 1980-аад оны үед дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг байсан юм. Тухайн үед Шигенобугийн зүүний радикал бүлэглэл Палестины үйл ажиллагааг дэмжих зорилгоор дэлхий даяар зэвсэгт халдлага үйлдэж байв.

Шигенобу Токио дахь шоронгоос охиныхоо хамт хар машинд суун гарч ирэхэд түүний дэмжигчид "Бид Фусакод хайртай" гэсэн бичиг барин угтжээ.

Шигенобугийн бүлэглэл 1972 онд Тель-Авивын Лод нисэх онгоцны буудал руу пулемёт, гранатаар халдлага үйлдсэн. Энэ халдлагын улмаас 26 хүн амь үрэгдэж, 80 орчим хүн шархадсан гэж үздэг. Тэр Японд дахин гарч ирэхээсээ өмнө Ойрхи Дорнодод 30 орчим жил дүрвэж амьдарчээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж