Орос: "Циркон" хэт авианы далавчит пуужинг туршив

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

Орос: "Циркон" хэт авианы далавчит пуужинг туршив

Орос: "Циркон" хэт авианы далавчит пуужинг туршив

Орос улс "Циркон" хэт авианы далавчит пуужинг 1000 км зайд амжилттай туршсан гэж тус улсын Батлан ​​хамгаалах яам өчигдөр /2022.05.28/ мэдэгдэв. Пуужинг Баренцын тэнгисээс харваж Цагаан тэнгис дэх байг оножээ.

Батлан хамгаалахын яамны нийтэлсэн бичлэгт пуужин хөлөг онгоцноос эгц өөдөө тэнгэрт хөөрч байгааг харуулсан байна.

Ерөнхийлөгч Владимир Путин тус пуужинг шинэ үеийн хосгүй зэвсгийн системийн нэг гэж тодорхойлсон. Гиперсоник зэвсэг нь дуунаас ес дахин хурдан юм. Орос улс өнгөрсөн жил байлдааны хөлөг онгоц болон шумбагч онгоцноос "Циркон" хөөргөх туршилт хийж байжээ.
Тус улсын арми Украины нутаг дэвсгэр дэх гурван сар үргэлжилсэн довтолгооны үеэр хүн хүч, техник хэрэгслээр ихээхэн хохирсон. Гэсэн хэдий ч пуужингийн технологиор дэлхийд дутахгүй гэдгээ сануулахын тулд зэвсгийн томоохон туршилтуудыг хийсээр байна. 

Тухайлбал өнгөрсөн сард 10 ба түүнээс дээш тооны цэнэгт хошуу тээж цохилт өгөх чадвартай, цөмийн хүчин чадалтай, тив алгасагч шинэ пуужин туршсаныг "Reuters" агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж