Кишида: Жуулчид амны хаалт зүүх дүрмийг баримтлах ёстой | News.MN

Кишида: Жуулчид амны хаалт зүүх дүрмийг баримтлах ёстой

Кишида: Жуулчид амны хаалт зүүх дүрмийг баримтлах ёстой

Кишида: Жуулчид амны хаалт зүүх дүрмийг баримтлах ёстой

Японы ерөнхий сайд Фумио Кишида “Жуулчид Японд мөрдөгдөж буй амны хаалт зөв зүүх дүрмийг дагаж мөрдөх ёстой” гэж хэлжээ. Тэрбээр Covid-19-ийн аюул алсарч буй энэ цаг үед Япон улс сүүлийн хоёр жилийн дараа гадаадын жуулчдад зургадугаар сарын 10-ны өдрөөс хөтөч, тогтмол маршруттай багц аялалд оролцох хүмүүст анх удаа хилээ нээнэ гэж хэлснээс хойш нэг өдрийн дараа энэхүү мэдэгдлээ хийв.

Кишида Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны хуралдаан дээр "Жуулчид Японы амны хаалт зүүх дүрмийг дагаж мөрдөх ёстой" гэж хэлжээ. Мөн тэрбээр Засгийн газар тур операторууд, гадаадын иргэдийг хүлээн авч буй компани, сургууль болон бусад аж ахуйн нэгжүүдээс гадаадаас ирсэн жуулчдад зааварчилгааг дагаж мөрдөхийг шаардах болно” гэж хэлсэн байна.

Японы Засгийн газар амны хаалтыг гадаа үргэлж зүүх шаардлагагүй гэж мэдэгдсэн. Ойрын саруудад халуун, чийгшил ихтэйн улмаас халуунд цохиулах эрсдэл нэмэгдэж байгаа тул хүмүүс хоорондын зай 2 метр байгаа тохиолдолд амны хаалтаа авч болохыг зөвлөж буй аж.

Тус улсын Аялал жуулчлалын яам цар тахлын дэгдэлтээс сэргийлж, зочид буудал болон бусад үйлчилгээний байгууллагуудад зориулсан вирусийн эсрэг арга хэмжээний талаарх удирдамж гаргахаар төлөвлөж буй юм байна

Японы Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлэн хилийн хяналтын арга хэмжээгээ сулруулж, бизнес эрхлэгчид, олон улсын оюутнууд зэргийг хүлээн авч эхэлсэн бөгөөд өдөрт нэвтрэх иргэдийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж буй юм.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-28 213.87.137.16

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

zochuib 2022-05-28 66.181.161.48

maskaa zuumer yuma,

Avatar

zochin 2022-05-28 66.181.161.127

zuv shiidver bn,tegehed mongold esregeer oros avgaichud maskchgui delgureerhesej bnle,zavaan yumnud zz

Avatar

Зочин 2022-05-28 192.82.73.17

Япончууд Монгол ааруулыг нохойны хоол гэж сурталчилж зарж байна. ГХЯ эсэргүүцэл бичиг үзүүлэх ёстой шүү. Монголын ард түмний идээний дээж, Монголын ард түмний өв соёл болсон уламжлалт цагаан идээг аль нэг улс, гадны нөхөр мал амьтанд өгдөг хоол гэж сурталчилж байгаа нь доромжлол. Цагаан идээг бид Юнескод бүртгүүлсэн. Дурын гадны нөхөр нохойд өгдөг хоол гэж сурталчилж, бизнес хийж бүхэл бүтэн ард түмний өв соёлыг гутаан доромжилж буй үйлдлийг хэрхэвч тэвчихгүй, хүлээн зөвшөөрөхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж