Обама өөрт нь “адис хүртээсэн” хүүтэй холбогдож, баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

Обама өөрт нь “адис хүртээсэн” хүүтэй холбогдож, баяр хүргэв

Обама өөрт нь “адис хүртээсэн” хүүтэй холбогдож, баяр хүргэв

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн Баасан гаригт Инстаграм хуудсаараа дамжуулан 2009 онд Цагаан ордонд зочилж, өөрийнх нь үсэнд хүрч үзсэн Жейкоб Филадельфи хүүтэй дахин холбогдож, ахлах сургуулиа төгссөнд нь баяр хүргэжээ.

Тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Карлтон Филадельфийн таван настай Филадельфи хүү "Зууван" танхимд зочлохдоо Обамагаас "Таны үс минийхтэй адилхан болов уу?" гэж асуужээ. Хариуд нь Обама “Хүрээд үз ээ, залуу минь” хэмээн доош мэхийхэд хүү “Тийм ээ, адилхан юм шиг санагдлаа” хэмээн хариулж байсныг Обама дурссан байна.

Цагаан ордны гэрэл зурагчин Пит Соуза энэ агшныг гэрэл зургийн хальснаа буулган авсан бөгөөд дараа нь "Минийх шиг үс" хэмээн нэрлэжээ.

Филадельфиг Угандагийн олон улсын сургууль төгсөхөөс өмнө Обама ийн Zoom-ээр дахин холбогдсон байна.

Филадельфи хүү Мемфисийн их сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй бөгөөд улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаа экс ерөнхийлөгчид хэлжээ. Обама түүнд "Цагаан ордны “айлчлал” танд тодорхой урам зориг өгсөн болов уу гэж би бодож байна" хэмээн хэлэхэд хүү “Тийм ээ. Үнэхээр их урам зориг өгсөн” гэж хариулсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж