Зеленьский “Донбасс дахин Украиных болно” гэж амлав

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

Зеленьский “Донбасс дахин Украиных болно” гэж амлав

Зеленьский “Донбасс дахин Украиных болно” гэж амлав

Украины ерөнхийлөгч Владимир Зеленьский "Оросын зэвсэгт хүчин зүүн өмнөд бүс нутагт ялалт байгуулж буй хэдий ч Донбасс дахин Украиных болно” гэж амлажээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт үг хэлэхдээ “Донбассын өнөөгийн байдал ‘маш хэцүү’ байгааг тэмдэглээд, Орос улс бүс нутагт хүн, хүчээ нэмэгдүүлж буйг дурдсан байна.

Зеленьский "Нөхцөл байдал хүнд байгаа ч бид хамгаалалтаа нэмэгдүүлж, Донбассыг чөлөөлөхөд бүх хүчээ дайчилж байна. Донбасс дахин Украиных байх болно. Орос улс Донбасст бүх зовлон зүдгүүр, сүйрлийг авчирсан ч бид хот бүрийг сэргээн босгох болно. Өөр хувилбар байхгүй" гэж онцолжээ.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн Баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Орос улс Донбасст ‘барьцаа улам лавшруулж’ байна” гэж мэдэгджээ.

Украин улс Оросын довтолгооны эсрэг пуужингийн системээр хангахыг Их Британи зэрэг олон улсын түншүүддээ уриалсаар буй юм. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби өнгөрсөн Баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Шийдвэр хараахан гараагүй байна" гэж онцолжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж