Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллахгүй

Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллахгүй

Амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 28-наас 29-нд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Тавдугаар сарын 30-ны Даваа гаригаас төлөвлөлтийн дагуу ажиллах юм байна.

Уг цэгүүд хэвийн ажиллаж эхлэхэд та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Хамгийн сүүлийн мэдээллээр нийслэлийн хэмжээнд нийт 1,081.467 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Иргэн та дархлаажуулалтад хамрагдсанаар Covid-19 цар тахлаас өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалах бүрэн боломжтой юм. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн Баасан гаригт нийт 85 шинэ тохиолдол илэрч, 50 хүн эмнэлгээс, 132 хүн гэрийн хяналтаас тус тус гарсан бол 326 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж