“Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчид хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчид хэн бэ?

“Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчид хэн бэ?

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн сацуу иргэдэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломж олгосон билээ.

Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2022” олон улсын марафон гүйлт хоёр жил дамнан үргэлжилсэн цар тахлын дараах нийтийг хамарсан спортын анхны наадам болж байгаагаараа онцлог. Тиймээс ч гүйлтэд Монголын нэр хүндтэй тамирчдаас гадна гадаадын 26 орны 150 гаруй гүйгч, тамирчин оролцож байна.

“Улаанбаатар марафон-2022” марафонд оролцож буй дотоод, гадаадын нэр хүндтэй тамирчдын амжилтаас танилцуулъя.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Цэвээнравдангийн Бямбажав

Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпийн наадам, “Лондон-2017”, “Доха-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон, “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан тамирчин юм. Түүний марафон гүйлтийн дээд амжилт 2:16:18 сек.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Дамбадаржаагийн Гантулга

Д.Гантулга “Рио-2016” олимпын наадам, 2014, 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан билээ.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа

“Рио-2016”, “Токио-2020” олимпийн наадам, “Лондон-2017”, “Доха-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч, 3000 м, 5000 м, 10000 м, хагас марафон, марафон гүйлтийн Монгол Улсын рекордын эзэн, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн таван удаагийн аварга, Монгол Улсын 20 удаагийн аварга, “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан тамирчин. Түүний марафон гүйлтийн дээд амжилт 21095 м зайд 1:13:31 сек юм.

Кени Улсын бүтэн марафоны тамирчин Серой Андерсон Сайтоти

Итали улсын “Венис-2021” марафонд 2:12:21 секундын амжилтаар алтан медаль хүртэж байсан. 2020 онд Тайландад болсон “Amazing Thailand Marathon”-д 2:23:52 секундийн амжилтаар долдугаар байрт, “Шиамэн – 2020” марафонд 2:13:47 секундын амжилтаар наймдугаар байранд тус тус шалгарсан, Кени Улсын шилдэг тамирчдын нэг.

Кени Улсын бүтэн марафоны тамирчин Киура Денис Мугенди

Тэрбээр “Chi Zhou-2019” тэмцээний алтан медальт, Итали Улсын “Палермо-2021” марафонд 2:23:54 секундийн амжилт, 2016 онд болсон “Чунгчин” олон улсын тэмцээнд 2:21:05 секундийн амжилт үзүүлж, шилдэг 20-д шалгарсан тамирчин юм.

Казакстан Улсын бүтэн марафоны тамирчин Айгараев Султан  Арманулы

“Шымкент 2021” марафонд 01:15:23 секундийн амжилтаар хоёрдугаар байр, Албан ёсны марафон гүйлтийн 10 зай, “Алма-Аты” марафон, “Иссык-Куль марафон”, “Астана марафон” зэрэг марафонд амжилттай оролцсон Казакстан улсын шилдэг тамирчдын нэг.

Казакстан Улсын бүтэн марафоны тамирчин Скендир Дархан

Тэрбээр “Алматы 2022” хагас марафонд тэргүүн байр, “Залуу гүйгч уралдаан 2022” марафонд болон “Копа 2022” марафонд тус бүр гутгаар байр, “Шымкент -2021” марафонд  тавдугаар байр, “Туркестан 2021” марафонд зургадугаар байрын шагнал хүртсэн Казакстан Улсын нэр хүндтэй тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж