“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт үргэлжилж байна. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй билээ. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болох юм.
Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна.
Марафоныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжсэн, гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг юм.
Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казакстан Улсаас олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зорин ирж оролцож байгааг дуулгахад таатай байна.
Улаанбаатар бол гүйгчдийг дэмжсэн, гүйлтийн спортыг хөгжүүлсэн хот байх болно. Олон улсын марафонд оролцогч та бүхэндээ амжилт хүсье” гэж хэлэв. Мөн тэрбээр гарааны дохионы буудлагыг хийснээр олон улсын марафон 5 км-ын гүйлтээр эхэлсэн юм.








































































































































Зочин 2022-05-28 108.173.131.163
5,10,15,22,42км-ын марафон болсон байх гэж бодож байна.Хэдэн км-д хэдий хугацаанд хэн түрүүлсэн,үзүүрлэсэн нтр гээд мэдээ оруулмаар юмаа.Google-дэхээр юу ч гарч ирэхгүй юм.
Зочин 2022-05-28 213.87.137.16
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Энэ доор коммент бичсэн гарууд 2022-05-28 23.92.142.182
Гүйвэл гүйгээд, гүйхгүй бол хуцалгүй дуугай байна уу.
Зочин 2022-05-28 202.9.41.29
Эдгээр харууд хаана марафон болно тэнд очиж мөнгийг нь аваад сурчихсан юм. Хэрвээ манайд сайн жудоч байгаа бол жудогийн гран при тэмцээнд 7 хоног бүр оролцоод л 1-р байрт 3 мянга, 2-р байрт 2 мянга, 3-р байрт 1 мянган доллар аваад явах боломж байна. Жилд жудогийн шагналтай тэмцээн 30 гаруй удаа болж байна. Сайхан боломжийн амьдаръя гэж бодож байгаа бол сайн жудоч болцгоо
Zochin 2022-05-28 212.156.127.206
Хаха муулахад нээрээ шалтаг мундахгүй гэж гүзээнүүдээ хий орилохын оронд гүйж сэвсээ гарга
Зочин 2022-05-28 202.9.46.167
Энэ муу нүцгэн харууд хөлдөж үхлээ. Адаглаад бэлтгэлийн өмд, цамцтайгаа гүйж болдоггүй юм байх даа.
Зочин 2022-05-28 91.141.44.235
чамд хамаагүй. Энэ боо зориулалтын хувцас. Тэгээд ч харууд биш. Зүгээр л хүн.
Зочин 2022-05-28 66.181.191.18
Өдрөө ч олж дээ