"Сургуулийн аюулгүй байдал Украинд туслахаас илүү чухал"

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

"Сургуулийн аюулгүй байдал Украинд туслахаас илүү чухал"

"Сургуулийн аюулгүй байдал Украинд туслахаас илүү чухал"

Техас мужид 19 сурагч амиа алдсанаас хойш хэдхэн өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп “АНУ Украинд үзүүлэх тусламжаас илүүтэйгээр сургуулиудын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай санхүүжилт хийхийг чухалчлах ёстой” гэж мэдэгджээ.

АНУ-ын Хьюстон хотноо болж буй Үндэсний винтовын холбоо (RNA)-ны хурал дээр тэрбээр “АНУ Украинд хэдэн тэрбумын тусламж илгээж чадаж байна. Бид хүүхдүүдээ гэрт нь аюулгүй байлгахын тулд чадах бүхнээ хийх боломжтой байх ёстой" гэж хэлсэн байна. Тус холбооны хурал Увалд хотод нэгэн өсвөр насны хүүхэд халдлага үйлдэж, олон сурагч буудуулж амиа алдсанаас хойш гурав хоногийн дараа болж буй аж.

Трамп өнгөрсөн Баасан гаригт "Бид Ирак, Афганистанд хэдэн их наядаар нь зарцуулсан ч үүний төлөө юу ч аваагүй. Бид дэлхийн бусад улсыг “тохинуулах”-аас өмнө өөрсдийн хүүхдүүдийн сургуулийг аюулгүй байлгахад анхаарах ёстой” гэж хэлснийг хүмүүс дэмжиж, алга ташчээ.

Энэ сарын эхээр АНУ-ын Конгрессын гишүүдийн олонхийн саналаар Украинд бараг 40 тэрбум ам.доллар буюу 31 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж илгээхээр болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард Орос түрэмгийлснээс хойш АНУ-ын хууль тогтоогчид Украин руу нийтдээ 54 тэрбум орчим ам.доллар илгээжээ.

Трамп галт зэвсгийн хяналтыг чангатгах уриалгыг няцааж, өөрсдийгөө “муу” бүхнээс хамгаалахын тулд америкчуудад галт зэвсгийг зөвшөөрөх ёстой гэж мэдэгдсэн байна.

CBS News-т мэдээлснээр, АНУ-ын иргэдийн 54 хувь нь зэвсгийн тухай хуулийг чангатгахыг дэмжиж буйг телевизийн “CBS News” суваг болон “YouGov” судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Энэ сарын 18-наас 20-ны хооронд явуулсан санал асуулгад АНУ-ын насанд хүрсэн 2041 иргэн оролцсон байна. Тэдний 30 хувь нь одоо байгаа хуулиудыг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн бол 16 хувь нь одоо хэрэгжиж буй хязгаарлалтыг сулруулахыг хүсч буйгаа илэрхийлсэн аж.

Судалгаанаас харахад эрчүүдээс (46 хувь) илүүтэй эмэгтэйчүүд (60 хувь) зэвсгийн хуулийг чангатгахыг дэмжжээ. Мөн энэ хуулийг чангатгахыг бүгд найрамдахчуудаас (27 хувь) илүү Ардчилсан намыг дэмжигчид (79%) дэмжсэн аж.

Дээрх санал асуулгыг явуулснаас хэдхэн хоногийн дараа тавдугаар сарын 24-нд АНУ-д дахин галт зэвсэг хэрэглэсэн хэрэг гарчээ. Тус улсын Техас муж улсын Увалд хотын бага сургуульд гал нээсний улмаас 19 хүүхэд, хоёр багш амиа алдсан. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уг хэргийн дараа зэвсгийн хэрэглээг дэмжигч лоббитой тэмцэхийг уриалжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж