Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавих уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавих уу?

Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавих уу?

УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тавих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Өчигдөр Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадад байгаа тул түүнийг ирэхээр шүүх хурал товлогдох бол Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын шүүх хурал ирэх Даваа гаригийн 11.00 цагт товлогджээ.

Н.Алтанхуяг нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Алтанхуяг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Яллагдагчаар татагдсан Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж