ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тохиолдол 200-д хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тохиолдол 200-д хүрэв

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тохиолдол 200-д хүрэв

Сармагчны цэцэг өвчин дэлхийн эндемик бус 20 гаруй оронд илэрч, цаашид энэ тоо өсөх ханлагатай байгаа ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, өнгөрсөн Пүрэв гаригийн байдлаар сармагчны цэцэг өвчин түгээмэл бүртгэгддэг орнуудаас гадна илрээд буй халдварын батлагдсан тохиолдлын тоо 200-д дөхөж, 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд сармагчны цэцэг өвчний тандалт судалгаагаа сайжруулахыг улс орнуудад уриалжээ.

Сармагчны цэцэг өвчин Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Нигери зэрэг Африкийн орнуудад эндемик болсон, хөнгөн хэлбэрийн вируст халдвар аж. Саяхнаас энэхүү өвчин нь эндемик бус орнуудад тархах болсон. Омгийн нас баралтын түвшин ойролцоогоор 1 хувьтай байгаагаас гадна үр дүнтэй вакцин, эмчилгээнүүд бий ажээ.

ДЭМБ-аас хийсэн цахим хэвлэлийн бага хурлын үеэр халдварт өвчний тархвар судлаач Мария Ван Керхове хэлэхдээ “Бид халдварын тохиолдлын тоо цаашид нэмэгдэнэ гэж үзэж байна. Иймд улс орнуудаас тандалт судалгаагаа сайжруулахыг хүсч байна. Нөхцөл байдлыг хяналтад авах боломжтой байна. Хэдий хэцүү ч эндемик бус орнуудад нөхцөл байдлыг хяналтад авах боломжтой” гэж хэлжээ. Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна.

Эрдэмтэд анх 1958 онд лабораторийн сармагчин дээр туршилт хийх явцдаа сармагчны цэцэг өвчний вирусийг илрүүлжээ. Ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархсан бөгөөд Бүгд найрамдах ардчилсан Конго улсад 1970 онд хүнд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн аж.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс мэдээлснээр, эл өвчин сармагчны арьс, үс болон амьсгалын замаар хүнд халддаг бөгөөд шинж тэмдэг ихэвчлэн халдвар авснаас хойш 10 хоногийн дараа илэрдэг байна.

Шинж тэмдгийн хувьд халуурах, толгой өвдөх, булчин хөндүүрлэх, тунгалгийн булчирхай үрэвсэх болон ядрах зэргээр илэрдэг аж. Мөн салхин цэцэг өвчний адил арьсан дээр 2-5 долоо хоногийн турш цэврүүт тууралт гарч, их загатнах бөгөөд яр шарх үүсдэг байна.

Эх сурвалж: WHO, REUTERS, CDC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж