Зүүн 4 замын уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэл хаав

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

Зүүн 4 замын уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэл хаав

Зүүн 4 замын уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэл хаав

Өнөөдөр "Автомашингүй өдөр" тохиож байна. Энэ өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов.

ТОДРУУЛБАЛ:

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)-ийг түр хаах юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж