"Автомашингүй өдөр" зах, худалдааны төвүүд амарч байна | News.MN

"Автомашингүй өдөр" зах, худалдааны төвүүд амарч байна

"Автомашингүй өдөр" зах, худалдааны төвүүд амарч байна

"Автомашингүй өдөр" зах, худалдааны төвүүд амарч байна

Өнөөдөр автомашингүй өдөр тохиож байна. Энэ хүрээнд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов. Тодруулбал, Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)-г түр хаах юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Энэ өдөр иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, үйл ажиллагааны чиглэл, амрах томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн жагсаалтыг баталлаа.

ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

"Автомашингүй өдөр" заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах юм.

Дүүргийн нэрБайршилҮйл ажиллагаа явуулах чиглэл
1ЧингэлтэйТусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт-Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх

ажлыг зохион байгуулах

2Сүхбаатар“И-март” хайпермаркетын  өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд
3БаянзүрхБөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт
4Хан-Уул45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд
5СонгинохайрханУлсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт
6БаянголБөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

 

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” АМРАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЖАГСААЛТ

Дараах зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэв.

Зах, худалдааны төвийн нэрАж ахуйн нэгжийн нэрБайршил
Чингэлтэй дүүрэг
1Бөмбөгөр-1 худалдааны төвЭрдэнэбулган ХХК             Юмт бөмбөгөр ХХК2 дугаар хороо
2Бөмбөгөр-2, “Содон” худалдааны төвЭрдэнэбулган ХХК2 дугаар хороо
3Алтжин бөмбөгөр худалдааны төвАлтжин санаа ХХК2 дугаар хороо
4Шонхор захХүчит шонхор ХХК11 дүгээр хороо
5Нарлаг дэнж худалдааны төвМөнгөт цахир трейд ХХК11 дүгээр хороо
6Нарантуул-2 худалдааны төвАнко ХХК12 дугаар хороо
Баянзүрх дүүрэг
7Хан талст худалдааны төвХан талст ХХК6 дугаар хороо
8Баянзүрх-2 худалдааны төвМаркет плейс менежмент ХХК6 дугаар хороо
9Нарантуул худалдааны төвНарантуул трейд ХХК14 дүгээр хороо
10Өгөөмөр техникийн захСобу ХХК14 дүгээр хороо
11Сандэй плаза худалдааны төвСандэй плаза ХХК14 дүгээр хороо
12Шөнийн захНармон ХХК14 дүгээр хороо
13Да хүрээ худалдааны төвДа хүрээ трейд ХХК19 дүгээр хороо
14Цайз худалдааны төвЦайз ХХК19 дүгээр хороо
15Дүнжингарав худалдааны төвДүнжингарав ХХК26 дугаар  хороо
Сүхбаатар дүүрэг
16100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр10, 11, 12 дугаар  хороо
Баянгол дүүрэг
17Барс-1 худалдааны төвБарс импекс ХХК3 дугаар хороо
18Барс-2 худалдааны төвЭм Би Си групп ХХК20 дугаар хороо
19Хархорин худалдааны төвХар хорин хүрээ трейд ХХК20 дугаар хороо
20Шинэ сандэй худалдааны төвШинэ сандэй худалдааны төв ХХК20 дугаар хороо
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-28 213.87.137.16

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж