"Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувьтай тэнцэхээр байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.28-нд нийтлэгдсэн

"Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувьтай тэнцэхээр байна"

"Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувьтай тэнцэхээр байна"

УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үг анхаарал татав. Тэрбээр Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 220 хувьтай тэнцэхээр байгааг хэлсэн юм. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийг 2015 онд анх баталснаар Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг гурван жил тутам баталдаг, өрийн хэрэгжилтийг УИХ-д тайлагнадаг болсон. Үүнээс өмнө хоёр удаа баталж байсныг онцлов.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: 

-2020 онд шинээр бүрдсэн УИХ анх удаа Монгол Улсын Засгийн газрын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлантай танилцаад, Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлснийг тодорхойлсон баримт бичиг болох 2023-2025 онд баримтлах Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталлаа. Бид бүрэн эрхийн хугацаандаа анх удаа буюу сүүлийн удаа баталж байна. Тийм учраас өрийн асуудалд харанга дэлдэж, анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн юм.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид зээлийн хөрөнгийн зориулалтын дагуу үр ашиглалт, төсвийн сахилга батын бодлого баримтласны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр 50.7 хувьд хүргэн, үе шаттайгаар бууруулж чадсан. Гэхдээ л Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувьтай тэнцэхээр байгаа нь өрийн асуудал Монгол Улсад эмзэг сэдэв хэвээр байна.

Ингэж сануулж, аюулын харанга дэлдээд байгаа нь гурван шалтгаантай юм. Нэгдүгээрт, Төсвийн хүрээний мэдэгдэлдээ төсвийн алдагдал, төсвийн төсөөллийг хамтарч баталдаг. Ингэснээр цаашид халамжийг хавтгайруулж биш, халамжийг зорилтот бүлэгт нь хүргэж, төсвийн алдагдлыг бууруулж, өрөө бууруулах чиглэл баримтлах ёстой шүү гэдгийг намууд төсөв батлахаас өмнө сануулж байгаа юм.

Хоёрдугаарт, хамгийн чухал асуудал нь зээл аваад байдаг. Гэтэл зээлийн өрийн зарцуулалтыг тайлагнах асуудал хариуцлагагүй орж байна. Ер нь зээл аваад байдаг, ашиглалт нь ямар байгаа вэ, үр ашиг нь ямар байна вэ гэдгийг хянадаг үнэлдэг байх ёстой.

1990 оноос хойш Монгол Улс 24 зээлдүүлэгчээс санхүүжилт авч, 306 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум ам.долларт хүрсэн. Тиймээс эдийн засгийн үр өгөөжгүй төсөл, хөтөлбөрүүдийг гадаадын зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээс татгалзах цаг болсон.

Аваад байдаг. Бондыг бондоор, өрийг өрөөр төлөөд байна. Зээл авсан бол зөв зүйлд зарцуулагдаад, үр ашгаа өгөөд, тэр нь эргээд төлөгдөж байх ёстой шүү дээ. Гэтэл өрийг өрөөр, бондыг бондоор төлж, цасан бөмбөг шиг нэмэгдээд байгаад л асуудал болж байгаа юм. Тийм учраас зээл авах нь буруу биш, зээлийг аваад зөв, үр ашигтай зарцуулах хамгийн чухал.

Долоон удаа үнэт цаас гаргасан. "Чингис" бонд, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор "Дим Сам", "Мазаалай" бондыг төсвийн алдагдлыг нөхөхөд, "Хуралдай", "Гэрэгэ", "Номадс", "Century" бондуудыг өмнө нь гаргасан. Засгийн газрын болон хөгжлийн банкны үнэт цаасуудыг дахин санхүүжүүлэх зорилготойгоор арилжаалсан.

2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор Хөгжлийн банкаар дамжуулан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн боловч эргэн төлөлт нь хангалтгүй байгаа нь үр өгөөж хангалтгүй гэж дүгнэх шаардлагатайг харуулж байгаа юм. Ганцхан жишээ энэ. 1.5 тэрбум ам.доллар аваад бид зарцуулах ёстой зүйлдээ зарцуулж чадсан байна уу. Үнэхээр зарцуулсан бол тэр төслүүдийг үнэлэх хэрэгтэй байгаа юм.

Дэлхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын хөрөнгийн гэнэтийн өөрчлөлт төлөв байдлаас хамаарч, Засгийн газрын өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, өрөө тууштай бууруулах, 2023-2024 оны хувьд Засгийн газрын гадаад бондуудын төлөлтийн хувьд ачаалал өндөртэй жилүүд болох учраас өрийн менемжентийг зөв болгох шаардлагатай байна.

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын инфляцийн төвшин гэхэд сүүлийн 40 жилийн хугацаанд байгаагүй хамгийн дээд түвшиндээ хүрлээ. Төв банкны бодлогын хүүгийн түвшнээ хоёр хувьд хүргэж нэмэгдүүллээ. Бодлогын хүү өсч байна гэдэг нийт санхүүжилтийн хүү өсч байна гэсэн үг. Санхүүжилтийн болон зээлийн хүүгийн зардлыг өсгөсөн сөрөг үр дагаврууд бий болгож байна.

Цаашдаа Засгийн газрын гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлөх, өрийн зохицуулалтын арга хэмжээ, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, хамгийн гшол нь экспорт, үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна.

Валютын нөөц энэ хэмжээнд хүрээгүй байгаа нь зээлүүд данда аүр ашиггшүй зарцуулагдсан, экспортоо дэмжээгүй, төлбөрийн тэнцлийн алдагдлыг буруулаагүй, импортыг орлох үйлдвэрлэлээ тууштай дэмжиж чадахгүй, үйлдвэрлэлээ санамсаргүй болон санаатай унагааж байгаагийн үр дүн гэж үзэх ёстой.

Ийм учраас Өрийн хавханд орохгүйн тулд халамжийг оновчтой цэгцтэй болгох, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн зардлыг хэмнэх, экспорт йлдвэрлэлээ тууштай дэмжих, нэн ялангуяа үйлдвэрлэлийг дэмжих бодлоыг хэрэгжүүлэх шаардлагатай учраас төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Засгийн газрын өрийн удирдлагын баримт бичгийг хамтад нь баталж байгааа юм.

Цаашдаа экспортын орлогыг нэмэгдүүлье, гадаад улс орнуудаас авах худалдан авалтыг бууруулъя, төлбөрийн тэнцэлд дарамт учруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй байя. Засгийн газрын гадаад эх үүсвэрийн зээлүүдийг авч ашиглахаас бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Чингис бондоос эхлээд өмнөх зээлүүдийнхээ үр ашгийг нэг бүрчлэн үнэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж