"Ньюс агентлаг" долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
“СТАГФЛЯЦИД ОРВОЛ ГАРАХ ГЭЖ 20-30 ЖИЛ ЗАРЦУУЛНА”
Эдийн засагч Ч.Отгочулуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон улсын валютын сангаас Монголд энэ оны дөрөвдүгээр сард ажиллахдаа эдийн засагт стагфляци үүсч болзошгүйг анхааруулсан. Стагфляци үүсэх шалтгаан юу байна вэ?
-Стаглфяци гэдэг нь эдийн засаг зогсонги байдалд орсон үеийг хэлдэг. Үүний хажуугаар инфляци маш өндөр байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр муу зүйл нэг дор давхардаж илэрч буйг хэлдэг. Эдийн засаг агшсанаар ажлын байр байхгүй болж, ядуурал өсдөг. Дээрээс нь инфляци өссөнөөр “чөтгөрийн тойрог” буюу амьжиргааны нөхцөл байдал муудаж, хөрөнгө оруулалт багасна. Хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр байхгүй болно. Стагфляцийг яаж эмчилдэг вэ гэдэг хүнд асуудал юм л даа. Яагаад гэвэл инфляци өндөр үед төв банк бодлогын хүүгээ өсгөдөг. Бодлогын хүүг өсгөснөөр зээлийн хүү өснө. Энэ нь өөрөө нэг талд хөрөнгө оруулалт, хэрэглээ буурна гэсэн үг. Ингэснээр ажлын байрыг цомхтгоно. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл өснө. Ажилгүйдэл өсөхөөр, ядуурал өснө. Эндээс яаж гарах вэ гэвэл эхлээд учир шалтгаанаа зөв олох хэрэгтэй байна.
-Стагфляциас сэргийлэх боломж байна уу?
-Стагфляци суурь үнэ өсөхөөс шалтгаалдаг. Манай жишээн дэр бензиний үнийг хэлж болно. Олон улсын зах зээлд инфляци өсч байна. Хоёр дахь шалтгаан нь бүтээмж буурахаас шалтгаалдаг. Ажил хийж буй нэг хүнд оногдож буй баялаг буураад байвал эдийн засаг буурна. Нэгдүгээрт, бензиний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 60-70 хувиар өсчихлөө. Хоёрдугаарт, ерөнхий бүтээмж асах их буурч байна. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ тасралтгүй буурсаар байна. Үүнээс гарах арга зам гэвэл бүтээмжийг өсгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, нийлүүлэлтээ өсгөх хэрэгтэй. Нийлүүлэлтээ өсгөх замаар бид үнийн өсөлтийг бууруулж чадна. Хил, боомтуудад буй импортын гацааг арилгах хэрэгтэй. Зах зээл дээр нийлүүлж буй мах, төмс, гурил сүү, шатахууны нийлүүлэлтийг яаралтай өсгөх хэрэгтэй.
-Эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөснөөр гацаанаас гарч чадах уу?
-Монгол Улс том төслөө явуулж байж эдийн засгаа тэлнэ. Манай эдийн засаг сүүлийн 10 жилд 12-13 тэрбум ам.долларын хооронд хий эргээд байгаа юм. Гэтэл жил болгон 100 мянган хүн хөдөлмөрийн зах зээл рүү орж ирж байна. Тэднийг чанартай ажлын байраар хангахын тулд нэг ажлын байранд бид дор хаяж 10 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Цааш нь бодоод үзэхээр Монгол Улсын эдийн засаг жил бүр нэг тэрбум ам.доллараар өсч байх ёстой. Нэг тэрбум ам.доллараар өсгөхийн тулд хоёр тэрбумын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй болж байгаа юм.
Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хийж чадсангүй. Эсрэгээрээ хадгаламж буурч, гадаадын хөрөнгө оруулагчид зугтаж байна. Монголын томоохон хөрөнгө оруулагчид гадагшаа мөнгөө байршуулж байна. Ингэхээр хөрөнгө оруулалт агшсанаар эдийн засаг томрохгүй байгаа юм.
Эдийн засгийг тогоотой хоолоор зүйрлэж болно. Тогооны хэмжээ хэвээрээ байхад тэндээс халбагадаж буй хүмүүсийн тоо жил бүр өсч байна. Тэгэхээр хүн амын өсөлтөө дагаад хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж буй хүмүүстээ ажлын байр бий болгохын тулд том төслүүдээ зоригтой явуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгаа тэлнэ. Нуур амгалан бол нугас амгалан гэж ярьдаг. Нуур нь загас жараахай сайтай, томорч байх ёстой. Гэтэл манай эдийн засаг хатаад ширгэлтийн байдалд орсон. Дээрээс нь нууран дах нугас хоолгүй болчхоод байгаа дүр зураг харагдаад буй.
Үргэлжлийг ЭНД дарж уншина уу
“САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН ЗӨӨВӨРЛӨГДӨЖ ИРЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА”
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаатай ярилцлаа.
-Цар тахлын аюул намжаагүй ч Монгол Улсад Covid-19-ийн үед авч хэрэгжүүлж байсан хоригийг бүрэн цуцалсан. Энэ зөв үү, цар тахлын давлагаа дотоодод дахин үүсвэл эрүүл мэндийн салбар бэлэн байгаа юу?
-Covid-19-ийн нөхцөл байдал энэ оны гуравдугаар сараас эхлэн харьцангуй намжиж, хяналтад орсон. Харин сүүлийн хоёр долоо хоногт дараалан тус бүр 900 гаруй тохиолдол батлагдаад байна. Одоогоос сарын өмнөх нөхцөл байдалтай харьцуулж үзэхэд энэ батлагдаж буй тохиолдол нэмэгдэж байгаа нь таатай үзүүлэлт биш. Улсын хэмжээнд халдварын тархалтыг хяналтад авсан гэж үзэж байгаа ч орон нутгийн тухайд авч үзвэл шар болон улбар шар түвшинд шилжсэн аймгууд хэвээр байна. ДЭМБ-аас юу зөвлөж байна вэ гэхээр цаашид ч Covid-19 бүрэн арилахгүй, устахгүй бөгөөд хүн амын дунд тодорхой хэмжээгээр бүртгэгдэж, нутагшмал байдалтай байна. Иймд улс орнууд хяналтад авах боломжтой хэмжээнд батлагдах тоог барих нь чухал. Энэ тохиолдолд заавал цар тахлын үеийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж яарахгүй.
-Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна. ХӨСҮТ-ийн ачаалал буурсан уу, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хүртээмж ямар байна вэ?
-Улс орны хэмжээнд халдварын ногоон түвшинд шилжсэнтэй холбоотойгоор Covid-19-өөр өвдсөн иргэдийг хэвтүүлэх орыг буулгасан. Улаанбаатар хотод зайлшгүй хэвтэх шаардлагатай, биеийн байдал нь хүндэвтэр, хүнд болон нэн хүнд хүмүүс ХӨСҮТ-д хэвтэж байна. Сүүлийн нэг сар Covid-19-ийн тасгийн орны дүүргэлт ихэссэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар тус тасагт 200 гаруй хүн Covid-19-өөс шалтгаалж хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийг авч үзвэл 60-70 хувь нь вакцины тунд хамрагдсан бөгөөд архаг, суурь өвчтэй байгаа юм. Вакцингүй бүлгийн хүндрэх эрсдэл их байна гэж ойлгож болно. Ачааллын үед ХӨСҮТ хоногт 300-400 хүн хүлээж авч байсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг тооцоолол хийж хангадаг. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын үед хамгийн багадаа гурван сарын нөөцтэй байх хэрэгтэй гэж шаардаж байна.
Одоогийн байдлаар тархалтын хувьд хяналтад авах боломжтой гэж харж байгаа учраас тусгаарлах эмнэлэг гаргах, ор нэмэх шаардлагагүй. Тэр утгаар бусад бүх эмнэлэг үндсэн үйл ажиллагааны хэлбэрт шилжсэн. Хэрэв халдварын тархалт цаашид дахин оргилдоо хүрвэл тухай бүрд нь зохицуулалт хийж ажиллана. Харин томуугийн тухайд энэ жилийнх онцлогтой. Томуугийн тархалт 10-12, 3-4 дүгээр сард явагддаг. Энэ жилийн хаврын дэгдэлт хожуу эхэлсэн. Аймгуудад ч томуугийн тархалт өөр өөр түвшинд ангилагдаж байна.
Дэлхий нийтээр ажиглавал Covid-19-ийн дараах томуугийн өвчлөлийн дүр зураг А хүрээний H3N2 илүү давамгай тархалттай байна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй адил. Мөн амьсгалын замын вирусийн өвчлөл бүртгэгдсэн. Тиймээс цар тахлын дараа өвөрмөц онцлогтой томуугийн улирал үргэлжилж буйг анхааруулж байна.
Олон улсын эрдэмтдийн судалгаанаас үзвэл Covid-19-ийн дараа томуугийн тархалтын динамикт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Одоо омикрон хувилбарын дэд хувилбарын өвчлөл явагдаж байгаа гэсэн үг. Омикрон дотор B1, B2, B3, XA гэхчилэн олон дэд хувилбартай. Дотоодод бүртгэгдэж байгаа тохиолдлыг шинжилж үзвэл 80-90 хувь нь B2 хувилбараар үүсгэгдсэн өвчлөл түгээмэл байна.
Үргэлжлийг ЭНД дарж уншина уу
Зочин 2022-05-28 202.126.89.60
76 bol dandaa bayachuud, ted uursdiiguu l bodno.
Зочин 2022-05-28 213.87.137.16
! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Тм шүү 2022-05-28 192.82.70.143
Ядарсан ядуус дэмий хэл амаараа доромжлохоос хэтэрч чадахгүй тул доромжлох гэдэг заалт хуулинд оруулчихлаа Гэтэл баячууд баялаг хуу хам зараад өр тавиад өрөнд газар нутаг явчих гээд байна Дээрэлхэлт гэсэн заалт оруулъя Оруулж өгөхгүй бол эрх мэдлийг нь ардаараа булааж аваад оруулъя Дээрэлхүүчүүдийн нийгэм бна
Эрхэмээ 2022-05-28 66.181.161.22
энэ томуунууд ихсэх болжээ
mgl 2022-05-28 202.126.89.118
ard tumen mini yum bodohgui bol hulgaich avilgach nar gaarlaa.
Зочин 2022-05-28 66.181.180.37
bayan geed baigaa ulsuud ajilchidiin tatvariig shaaj yaduus ni tatvaraas halamj shaagaad baigaa yum bish uu
Зочин 2022-05-28 124.158.70.1
ЭНЭ НУС ТАРВАГЫН ӨМГӨӨЛӨГЧ УХААНТАЙ
Зочин 2022-05-28 124.158.70.1
АРДЧИЛАГЧИД УЛАМ БАЯЖИЖ АРД ТҮМЭН ХХОСОН ХОЦРОВ.
Зочин 2022-05-28 202.9.41.29
Ч.Отгочулуу гэдэг хүн бол АН-ын нууц гишүүн бололтой. Дандаа тэдний төлөө үг хэлж ирсэн. АН-ынхан 1992 онд засгийн эрхийг барьж байхдаа өмч хувьчлалыг хийж өөрсдөө тэр үеийн том жижиг бүх үйлдвэрийг хувьчлал нэрээр үнэгүй авцгаасан. Одоо бид харж байна бараг бүгд тэрбумтан болсон. Жишээ нь Элбэгдорж, Бат-үүл, Сосорбарам, Дорлигжав, Эрдэнэ, Сайханбилэг, Алтанхуяг, Баттулга, Гончигдорж, Энхболд, Х.Баттулга, Амаржаргал гээд цаашаа үргэжлэнэ. Томчууд нв бүгд олигархиуд болсон
zochin 2022-05-28 64.119.21.88
Улс төрчид ард түмэнд таалагдах гэж ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй элдэв амлалт өгдөг, хөнгөлөлт чөлөөлөлтийг зорилтод бүлэгт өгдөггүй хэт хавтгайруулдагаас өрөнд орж байна гэж бодож байна
Зочин 2022-05-28 202.9.41.29
Роснефтийн салбаруудыг Сэлэнгэ, Дархан, Булган аймагт яаралтай байгуулвал Орост зарагддаг үнээр бензин хямдаар авч иргэдийн амьдралд нэмэртэй бас юмны ханш өсөхгүй байх боломжтой. Нефть импортлогч хэдхэн хүний эрх ашгийн төлөө 30 жил яьвлаа. Одоо бензинээ төр мэдэлдээ авч иргэдээ бодох цаг нь болжээ. Олигархиуд хагартлаа баяжсан. Тэд амьдарч чадна.
Зочин 2022-05-28 124.158.70.1
баячууд гэдэг нь АН намыхан энэний хөлсөлж ажиллуулдаг сахал эрдэнэбилэг батүүл энхсайхан сосорбарам эрдэнэ бас тарвавгадоржууд
Зочин 2022-05-28 66.181.190.94
Ur zeelend barigdaj ichgevter amidarch baina Soliotoi uls turjiltiig horiglo. Halamjaa zogsoo, Tur danhaisan butsee zadal. Tatvariin reform hii Tusgai hamgaalalttai gazriin tatvariig mash undur bolgo