“Толбот хивс"-ээс хойш гэр бүл, нохойны кино хийгдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

“Толбот хивс"-ээс хойш гэр бүл, нохойны кино хийгдээгүй

“Толбот хивс"-ээс хойш гэр бүл, нохойны кино хийгдээгүй

Монголд анх удаа кинонд тоглуулах нохойны дүрийн сонгон шалгаруулалт Ням гаригт болох гэж байна. Энэ талаар өнөөдөр/2022.05.27/ “Алдагдсан өдрүүд” киноны найруулагч, албаны хүмүүс мэдээлэл хийв.


Найруулагч Б.Гарамханд:

-“Алдагдсан өдрүүд” кино маань нохойны дүр дээр ач холбогдол өгч байгаа. Голлох үүрэгтэй оролцоно. Тиймээс өргөн хэмжээтэй өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөг маань тавдугаар сарын 29-нд буюу Ням гаригт цэнгэлдэхийн хажуу талын бэйсболын талбайд болно.

Манайд амьтантай холбоотой кино цөөхөн хийгдэж байгаа учир хамтран ажиллах байгууллагууд их байна. Энэ Ням гаригт анх удаагаа нохойны дүрийн сонгон шалгаруулалт болох гэж байна. Дөрвөн нохой гол дүр бүтээнэ. Бусад 20 гаруй нохой кинонд оролцоно Амьтаны тухай кино биш л дээ. Гэр бүлийн тухай кино. Нэг үүлдрийн биш эрлийз нохой ч оролцох хэрэгтэй. Гэрийнхээ хайртай амьтныг кинонд тоглуулахыг хүмүүс хүснэ. Тиймээс өргөн хүрээтэй хийж байна.

Эхлээд нохойгоо сонгоод дараагийн дүрийн сонгон шалгаруулалтууд болно. Өдөрлөг үйл ажиллагаа болно. Даатгал болон хоол хүнсний талаар ирж мэдээлэл аваарай. Тавигдах шаардлага гэвэл нохойнууд маань вакцинтай ариун цэврийн ууттай ирэх ёстой. Тэрнээс биш нас хүйс, үүлдэр заахгүй. Амьтантай киноны зураг авалт цаг хугацаа их шаарддаг. Тиймээс мэргэжлийн нохой сургагчтай хамтран ажиллана.

Энэ Ням гаригт нохойгоо сонгоод сонгосон нохойнуудаа хооронд дасгах, сургагчтай хамтран ажиллаж коммандууд заана. Дараа нь үе шаттайгаар жүжигчдээ сонгоно. Эзэн нь ч нохойтойгоо хамт кино багийн нэг хэсэг болно шүү. “Толбот хивс” киноноос хойш гэр бүл, нохойны кино манайд хийгдэж байгаагүй юм байна лээ. 60 жилийн дараа ийм төрлийн кино хийгдэж гэж байна.

Би өөрөө аав хүн. 7-11 насны гурван хүүхэдтэй. Хүүхдүүдтэйгээ кино үзье гэхээр манай гэр бүл сонирхол сонирхлоороо гурван танхимд хуваагддаг. Үүнийг нэг болгож, бүх насныханд зориулсан кино хийнэ. Манай кинонд архи, тамхи, хүчирхийлэл байхгүй. Та бүхэн хувийн бэлтгэлээ хангаж ирээрэй. Хүйтэн байж магадгүй шүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж