Путин: Хоригийг цуцалбал үр тариа, бордоо экспортлоход тусална

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Путин: Хоригийг цуцалбал үр тариа, бордоо экспортлоход тусална

Путин: Хоригийг цуцалбал үр тариа, бордоо экспортлоход тусална

Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалбал үр тариа, бордооны экспортоо нээлттэй болгоно гэж Владимир Путин өчигдөр /2022.05.26/ мэдэгдэв. Тэрбээр өчигдөр Италийн ерөнхий сайд Марио Драгитай утсаар ярихдаа ийм санал тавьжээ. Экспорт нь Оросынх уу, Украиных уу гэдгийг тодорхой хэлээгүй байна.

Хоёр улсын удирдагчид хүнсний хямрал болон ядуу буурай орнуудад үзүүлж буй ноцтой үр дагаврыг хамтдаа шийдвэрлэх арга замын талаар ярилцсан гэж Италийн ерөнхий сайдын албанаас мэдээлэв. Украины тал энэ саналыг илэрхий шантааж гэж нэрлэжээ. Үр тариа тээвэрлэсний хариуд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх тухай яриа хэлэлцээ одоогоор хаана ч хийгдээгүй байна.

“Барууны орнууд хүнсний хямралд зөвхөн өөрсдөө л буруутай. Тэд олон тооны хууль бус үйлдэл хийсэн тул тээвэрлэлтийг нь хаасан. Нийлүүлэлтийг сэргээхийн тулд тэд хууль бус шийдвэрээ цуцлах ёстой” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэллээ.

Дашрамд дурдахад, Украины Одесса боомт руу нэвтрэх аюулгүй корридор байгаа гэж НҮБ-д суугаа Оросын Элчин сайд Вассили Небензя хэлсэн. Гэхдээ аюулгүй коридорыг ашиглахын өмнө Украин усан замаа минагүйжүүлэх хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж