Япон: Монголчууд шинжилгээ өгч, тусгаарлах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Япон: Монголчууд шинжилгээ өгч, тусгаарлах шаардлагагүй

Япон: Монголчууд шинжилгээ өгч, тусгаарлах шаардлагагүй

Япон улс зургадугаар сарын 10-наас эхлэн гадаад аялал жуулчлалыг сэргээхийн тулд цар тахлын хилийн хяналтаа сулруулж байна. Цар тахал эхэлснээс хойш анх удаа хилийн чанадаас цөөн тооны жуулчдыг нэвтрүүлэхээр болжээ. Гэхдээ энэ нь бүлгээрээ аялж байгаа хүмүүст хамааралтай гэж Японы ерөнхий сайд Кишида Фумио хэлэв.

Шинэчилсэн дүрмийн дагуу АНУ, Өмнөд Солонгос, Хятад зэрэг 98 улс орон, нутаг дэвсгэрийн аялагчдыг Японд ирэхийг зөвшөөрнө. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар багц аялалд нэвтрэх эрхийг хязгаарлах нь эрх баригчдад коронавирусын тархалтыг илүү сайн хянах боломжийг олгох аж.

Түүнчлэн халдварын эрсдэлээс хамааран улс орон, бүс нутгийг гурван бүлэгт ангилсан.  Хамгийн бага эрсдэлтэй бүлгийн аялагчдыг вакцинд хамрагдаагүй байсан ч вирусийн шинжилгээ, хорио цээрийн дэглэмээс чөлөөлнө. Энэ системд үндэслэн зочдын 80 хувь нь ирэхдээ хөл хорион  дэглэмд хамрагдах шаардлагагүй гэсэн тооцоо гарчээ.

Япон улсад ирээд шинжилгээ өгөх, гэрийн хорио цээрийн дэглэм сахих шаардлагагүй орнуудын тоонд Монгол Улс багтжээ. 

Шинэ зохицуулалт хэрхэн хэрэгжихийг харахын тулд засгийн газар тавдугаар сарын 24-наас туршилтын аяллыг ивээн тэтгэж эхэлжээ. Улмаар АНУ, Австрали, Тайланд, Сингапурын жижиг бүлгүүд Япон даяар онцгой үзвэрийн газруудаар аялж байгаа аж.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж