Пёньянд тавих НҮБ-ын хоригийг Хятад, Орос эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Пёньянд тавих НҮБ-ын хоригийг Хятад, Орос эсэргүүцэв

Пёньянд тавих НҮБ-ын хоригийг Хятад, Орос эсэргүүцэв

АНУ-ын дипломатууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг пуужин хөөргөснийх нь төлөө хатуу хориг арга хэмжээ авахыг хүссэн байна.  Гэвч өчигдөр Хятад, Оросын талаас тэдний хүчин чармайлтыг хаажээ.

Аюулгүй байдлын шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Өмнөд Солонгос, Японд айлчлах үеэр Хойд Солонгосчууд цөмийн болон пуужингийн туршилт хийж магадгүй гэж анхааруулж байсан юм. Пёньян Лхагва гаригт Япон тэнгис рүү гурван пуужин харвасны нэг нь тив алгасагч баллистик пуужин байж магадгүй гэж таамаглаж байна.  Тус улс аюулгүй байдлын шинжээчид таамагласны дагуу Байден Токиогоос гарсны дараахан пуужин хөөргөсөн.

АНУ-ын төлөөлөгчид Хойд Солонгост нийлүүлэх түүхий тос, нефтийн нийлүүлэлтийг зогсоох тогтоолын төсөл боловсруулж, Пёньяны хакеруудын хөрөнгийг битүүмжлэхийг хүсчээ.  НҮБ-ын албаныхан Хойд Солонгос нь  зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд кибер халдлагаас мөнгө цуглуулдаг гэж үздэг.

ОХУ-ын төлөөлөгч хориг арга хэмжээ авч байгаа нь анхдагч зүйл гэж тодорхойлсон байна.  Хятадын төлөөлөгч америкчуудыг яриа хэлэлцээгээр асуудлыг шийдэж чадахгүй байна гэж шүүмжилсэн байна. Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгч нар Хятад, Орос улсаас АНУ-ын саналыг эсэргүүцсэн  нь гүн харамсмаар зүйл  гэж мэдэгджээ.

АНУ, Японы албаны хүмүүс "бүс нутгийн аюул заналхийллийг таслан зогсоох, сөрөн зогсох" чадавхаа бэхжүүлж байна гэж мэдэгдэв.  Пуужин хөөргөсний дараа тэдний сөнөөгч онгоцууд Япон тэнгис дээгүүр хамтдаа нисчээ. АНУ болон Өмнөд Солонгосын арми пуужингийн туршилт мөн хийсэн юм.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж