Цэнхэр дуулгаар жигдэрсэн энхийг сахиулагч бүсгүйчүүд чуулав | News.MN

Цэнхэр дуулгаар жигдэрсэн энхийг сахиулагч бүсгүйчүүд чуулав

Цэнхэр дуулгаар жигдэрсэн энхийг сахиулагч бүсгүйчүүд чуулав

Цэнхэр дуулгаар жигдэрсэн энхийг сахиулагч бүсгүйчүүд чуулав

Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан мандатын үндсэн дээр Израиль Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг хангах зорилготойгоор анхны энхийг сахиулах ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Улмаар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харин Монгол Улс Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэж эхэлсэн юм.

Өдгөө 20 жилийн ойгоо угтаж буй цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдын өдрийг угтан өнөөдөр /2022.05.27/ “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” боллоо.

Энэ жил ийнхүү эмэгтэйчүүдийг онцолж байгаа нь эмэгтэйчүүдийн батлан хамгаалах салбарт оролцож буй үйл хэргийг алдаршуулах, дараа дараагийн залуусыг бэлтгэх, ойлголт, мэдээлэл түгээх, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох монгол эмэгтэйчүүдийн хувийг нэмэх зэрэг ач холбогдолтой байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ сайтар биелүүлж, дэлхий нийтийн энх тайвны үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулан, энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирснийг батлан хамгаалахын салбарынхан онцолсон юм.

ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ТУСГАЙЛСАН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ ДУТАГДДАГ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

-Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль 2002 оны тавдугаар сарын 17-ны өдөр батлагдсан. Энэхүү хууль батлан гарснаар Батлан хамгаалах салбар тэр дундаа Зэвсэгт хүчний албан хаагчид өөрийн сайн дурын үндсэн дээр НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох эрх зүйн орчин бүрдсэн. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудын үүрэг зориулалт, бүтэц, зохион байгуулалт тасралтгүй өөрчлөгдөн хөгжиж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тодорхой хэмжээгээр ажиллагааны туршлага хуримтлуулснаар дээрх хуулийг илүү боловсронгуй болгох зүй ёсны шаардлага бий болж, хуулийг шинэчлэн найруулж, 2010 онд  “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” Монгол Улсын хуулийг батлуулсан.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2002 оноос өнөөг хүртэл давхардсан тоогоор манай одоогийн байдлаар давхардсан тоогоор 20 мянга гаруй  цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсний 900 орчим нь эмэгтэй алба хаагч байгаа юм.

Эмэгтэй энхийг сахиулагчдад тусгайлсан бодлого, зохицуулалт байдаггүй. Өнөөдөр энэ бүх асуудалд Зэвсэгт хүчнийхэн анхаарал хандуулж, туслалцаа дэмжлэг хэрхэн үзүүлэх боломжтой, цаашид юуг илүү анхаарах талаар хэлэлцлээ.

Энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил үүрэг, даалгавар хүлээж, хариуцлага үүрдэг. Хангамжийн хувьд ч ялгаагүй. Тиймээс энэ талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах нь зүйтэй. 10 хоногийн өмнө НҮБ-ын ажлыг хэсэг Монгол Улсад ажилласан. Гол зорилго нь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын шинэ баг оролцуулах бэлтгэх ажилтай танилцсан. Тухайлбал, мот буудлага, түргэн байлдах хүчний хороо, хоёрдугаар шатны эмнэлгийг оролцуулах асуудал болоод мэс заслын бүлэг томилж ажлуулах зэрэг дөрвөн ажлыг шалгуулсан. Энэ ажлын дүгнэлт он дуусахаас өмнө гарах байх. Урьдчилсан дүгнэлтээр бололцоотой түвшинд хүрсэн байна гэсэн. Тийм учраас ирэх жилүүдэд шинэ нэгжүүд  НҮБ-ын мандаттай бүс нутгуудад үүрэг гүйцэтгэх боломжтой болж байна.

МОНГОЛ УЛСЫН 800 ГАРУЙ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЭД БАЙНА

Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны офицерууд 2002 оноос НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Харин 2003 оноос цэргийн багийн бүрэлдэхүүнээр мөн штабын офицер, ахлагч, зөвлөх зэрэг албан тушаалд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Баруун Сахар, Бүгд найрамдах Судан улс, Этиоп-Эритриа, Гүрж, Сьерра Леон, Чад, Бүгд найрамдах өмнөд Судан улс,  Афганистан, Судан улсын Дарфур муж, Йемен, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Афганистан улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд бүсийн командлагч, секторын штабын дарга, цэргийн баг, цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч, штабын офицер, ахлагчийн албан тушаалд болон цэргийн багт томилон үүрэг гүйцэтгүүлсэн байна.

Эмэгтэй энхийг сахиулагчдын хэлж байгаагаар ажиллагаанд явахын өмнө 90 хоногийн турш тэсвэр хатуужлаа шалгуулж тэнцдэг учир тухайн очсон улс орондоо монгол гэж ялгарч чаддаг гэдгийг онцолж байв.

Цаашид дэлхий дахины болон бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын үзэл хандлагад гарч байгаа өөрчлөлтүүдэд нийцүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг шинэ шатанд гарган хөгжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо өргөжүүлэх зэрэг томоохон зорилт буй тус хэлэлцүүлгийн үеэр хэллээ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-27 213.87.135.2

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

enxiin byrxan amiddaa byryy gej xeleegyi. 2022-05-27 132.194.33.146

ylcuun xamgasltad

Avatar

Vidon 2022-05-27 66.181.161.71

Hyamdhan yan hanuud

Avatar

Зочин 2022-05-27 139.5.219.26

Алаад, зүлгээд хаячихна шүү

Avatar

Чингис 2022-05-27 139.5.219.125

Хий хоосон сүржигнэж цэрэг ярихаасаа өөр чадваргүй 1000-ны шилдэг сагсуу ухныг 1000-ны шилдэг хулгайч өөрийнх нь эзэн болох жанхуутай нь хамт шоронд хийхийн төлөө Монголчууд бүгд тэмцэцгээе.

Avatar

Зочин 2022-05-27 66.181.160.116

Манай хүүхнүүд угаас гүргэр, чамбай, ажилсаг учраас хэнээс ч дутахгүй дээ!! Мундаг байна. амжилт хүсье!!

Avatar

зочин 2022-05-27 192.82.81.231

манай Улсад Инженер, химич, биологич, ай ти инженер, программистууд л хэрэгтэй

Avatar

Зочин 2022-05-27 103.80.210.183

эдэн дотор байгаа л даа. харин цалин найдвартай гээд л цэрэгт багтаад аз таарвал гадаадад явж хэдэн доллар олж байгаа юм

Avatar

Зочин 2022-05-27 139.5.219.26

Цэргийнхэн чинь харин тийм хүмүүс байдаг юм

Avatar

Зочин 2022-05-27 192.82.68.68

Ерөнхийлөгч гэж намын найруулга, чуулга, шагнал, уралдаан, спорт урлагийн ажил хийдэг л болж. хөөрхий бидэнд хэргтэй хүн хэзээ сонгогдох бол доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж