Ким Кардашианы загварын чиг хандлагыг экс нөхөр Канье Уэст нь тодорхойлдог байсан гэдэг. Ким экс нөхөр, реппер Каньегийн хараа хяналтаас гарсныхаа дараа загварын хэв маягаа шинээр тодорхойлохыг хүсэх болсон. Тэр бүү хэл өөрийнхөө шинэ хэв маягийг ямар байх ёстойг сайн мэдэхгүй байгаагаа ч хүлээн зөвшөөрсөн.
Тэрбээр “The Kardashians” шоуныхаа сүүлийн анги дээр хувцасны өрөөгөө танилцуулжээ. Тодруулбал, шоуны сүүлийн анги дээр түүний олон жилийн турш өмссөн 30 мянган гайхалтай хувцас бүхий агуулахаар аялав.
Хувцасны өрөөгөө танилцуулахдаа гайхалтай дурсамжуудаа ч мөн хуваалцжээ. Хэзээ, ямар болзоон дээр, ямар хувцсаа өмссөн, үсээ хэрхэн зассан, нүдээ яаж будсан гэх мэтээр Ким ярьсан байна.
Ким өмнө нь Каньегийн хүсэлтээр “Balenciaga” брэндтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд одоо ч энэ нь үргэлжилж байна. Удахгүй шинэ сурталчилгааны кампанит ажил нь эхэлнэ гэв. Каньегийн хүсэлтээр тус брэндийн хувцсыг өмссөн үеэ дурсахдаа, “Би яг сонгуулийн сурталчилгаанд орсон юм шиг санагдсан” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ