Хятадууд Оросоос хямд байгалийн хийг их хэмжээгээр авч байна

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Хятадууд Оросоос хямд байгалийн хийг их хэмжээгээр авч байна

Хятадууд Оросоос хямд байгалийн хийг их хэмжээгээр авч байна

Хятад улс Оросын хямд нефтийг Ази руу зөөвөрлөхийн тулд жижиг хөлөг онгоцуудаа далайд том танкер болгон илгээж байна гэж "Bloomberg" мэдээллээ. ОХУ Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан авсан хориг арга хэмжээний дараа олон хөлөг онгоцны эзэмшигчид болон даатгагчид Оросын газрын тостой харьцахаас татгалзаж байгаа. Энэ нь Хятадад томоохон танкер онгоцоор их хэмжээгээр нефть авах бололцоог бий болгож байна гэж усан онгоцны брокерууд "Bloomberg"-т мэдэгдэв.

Усан онгоцны зуучлагчид дор хаяж нэг хятад худалдан авагч Оросын Козьмино боомт болон Өмнөд Солонгосын Йесү эргийн хооронд жижиг хөлөг онгоцууд нефть  тээвэрлэж байгаа гэж мэдэгдэв.  Тус жижиг хөлөг онгоцнууд  газрын тосоо том оврын нефтийн цистерн рүү шилжүүлж, дараа нь Хятад руу чиглэдэг гэж ярьжээ.

Хятадын “Cosco Shipping Holdings”-ийн хоёр жижиг танкер Ян Ли Ху, Ян Мэй Ху нар тавдугаар сарын дундуур Козьмино боомтод Оросын нефтийн “ESPO”-г нөөцөлж, ачаагаа тээвэрлэхээр Ёсү рүү хөвж байсныг хөлөг онгоцны мөрдөх мэдээллээс жишээ татав.  Дараа нь "Юань Цю Ху" танкийн дөрөвний гурвыг нь түүхий нефтээр дүүргэсэн байна.

Оросын “ESPO” тосыг ийм байдлаар тээвэрлэх нь ер бусын зүйл юм.  Дүрмээр бол жижиг оврын цистернээр дамжуулан Хятад дахь худалдан авагч руу шууд тээвэрлэдэг гэж “Bloomberg” мэдээлэв.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж