Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирцийн талаар өнөөдөр /2022.05.27/ гишүүдийн ирцийн талаар мэдээлэл хийлээ.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос УИХ-ын гишүүд болоод УИХ-ын тамгын газартай хамтран Улсын их хурлын тухай хууль, Чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хууль Төрийн албан ёсны нууцын тухай хууль зэрэг асуудлаар нийт дөрвөн удаагийн мэдээлэл, танилцуулга хийгээд байгаа.
УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд, 24.4.3 гишүүний ёс зүйн сахилгын асуудал, чуулганы дэг сахиулах асуудал зэрэг хамаардаг. Мөн тус хуулийн 44.4.16-д зааснаар гишүүдийн ирцийн мэдээллийг сар бүр зарлах ёстой. Шинээр батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гуравдугаар сарын 17-ноос эхлэн мөрдөгдөж байгаа. Үүний дагуу гишүүд хуралдаанаас хоцорсон, тасалсан цаг 40 цагаас дээш гарсан бол хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гишүүн тус бүрт анхааруулга, талархалд хүргүүлсэн. Хаврын чуулганы буюу гурав, дөрөвдүгээр сарын ирцийг танилцуулж байна.
Хаврын чуулганыг 18 гишүүн тасалсан, найман гишүүн хоцорсон, УИХ-ын 62 гишүүн хуралдаан огт таслаагүй. Дөрөвдүгээр сарын чуулган 12 удаа тасралтгүй хуралдсан.
Энэ сард нийт 20 гишүүн хуралдаан тасалсан. Тухайлбал, Засгийн газрын гишүүдээс хуралдаанд оролцоогүй онцлох гишүүд бий. Хууль зүйн сайд Х.Нямбаатар хуралдааныг дөрвөн удаа тасалж, таван удаа хоцорсон. Т.Доржханд гурван удаа тасалж, дөрвөн удаа хоцорсон байна. Сангийн сайд Б.Жавхлан хоёр удаа тасалж, гурван удаа хоцорсон. Ц.Тувааны хувьд гурван удаа хоцорч, тасалсан. А.Адъяасүрэн хоёр удаа тасалж, нэг удаа хоцорсон. Э.Бат-Амгалан хоёр удаа тасалсан бол С.Батболд гишүүн хоёр удаа тасалж, долоон удаа хоцорсон. Ж.Батсуурь, Г.Ганболд гишүүн тус бүр хоёр удаа хоцорсон. С.Амарсайхан гишүүн нэг удаа тасалж, зургаан удаа хоцорсон. П.Анужин гишүүн зургаан удаа хоцорсон зэрэг дүн мэдээ байна. Хоцролтын хувьд өндөр байгаа гишүүдийн асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Х.Нямбаатарын хувьд 15 цаг, Б.Жавхлан найман цаг 30 минут, Д.Батлут долоон цаг, П.Анужин зургаан цаг, Н.Учрал долоон цаг, Ц.Ананбазар таван цаг 30 минут, Х.Ганхуяг есөн цаг 52 минут, С.Батболд гишүүн найман цаг 50 минутын хоцролттой байна.
Харин огт хоцролтгүй байгаа гишүүдийн хувьд:
- Т.Аюурсайхан
- Н.Алтанхуяг
- Б.Бат-Эрдэнэ
- Ц.Идэрбат
- М.Оюунчимэг
- Г.Дамдинням
- Б.Пүрэвдорж
- Д.Тогтохсүрэн
- Ж.Чинбүрэн зэрэг гишүүд байна.
Хоцролтой гишүүдийн цаг 40-өөс дээш болбол сануулах арга хэмжээ авна. УИХ-ын гишүүд бүх түвшинд манлайлал үзүүлэх ёстой. Тиймээс хоцролт өндөр гишүүд иргэдээс өөрийн биеэр уучлалт гуйх заалттай.
Зочин 2022-05-27 174.235.51.48
Хаха. Бөх Батэрдэнэ жинхэнэ ажлаа олж дээ. Зуугаас дээш тоотой тасалчилгүй л бол туслахын, өөрийн хуруундаа багтаагаад бичээд уншчих байлгүй дээ. УИХд олон жил суудал бөглөж байна даа.
Зочин 2022-05-27 213.87.135.2
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-27 192.82.80.141
ХЭРЭВ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАДГҮЙ ЮМ БОЛ ҮҮНИЙГ БИЧИЖ ГАРГАХ НЬ ЯМАР АШИГ БАЙНА.
Зочин 2022-05-27 172.58.59.94
newy ##-
ylcuun xamgaaltad 2022-05-27 172.58.59.94
nuraagch bainga.
Зураач Лондон 2022-05-27 176.25.205.8
39 цаг 59 минут тасалж болж болох нь байна гэж ойлголоо!
40 banzad 2022-05-27 202.9.46.127
Targan har u g z u g i i g ni ni 40 banzadval taarna
Багш бид 1 цаг тасалбал цалингаас хасна 2022-05-27 202.21.108.17
Эд нарт цалин өгөхөө болимоор юм.
зочин 2022-05-27 202.21.121.236
шударга биш байна даа
Зочин 2022-05-27 103.26.193.101
Хэ хэ гишүүн болчихоор жаргалтай юм аа жаргадаг юм байна дөө өөрсдийнх нь хувьд ажилладаг ажилчдаа яадаг бол эд нар шууд халдаг байх даа уучлал гуйгаад нэмэргүй
Зочин 2022-05-27 103.80.210.183
1 мин тасалж хоцорвол уучлалт гуйлгаж насны тоогоор нь сунаж мөргүүлж, 1 цаг тасалбал 60 ташуурдаж, 40 цаг тасалбал шоронд суулга.
Zorig 2022-05-27 64.119.17.152
Арай ч дээ. 4 цаг тасалбал байлгүй дээ. 40 цаг гэдэг чинь ажлын 8 цагаар бодвол 5 өдөр ажил тасалчихаад уучлаарай гэж хэлчихээд ажиллаад л байх юм байх. Жирийн ажил хөдөлмөр хийдэг хүмүүс 3 хоног ажил тасалбал ажлаас халагдах болно.
Зочин 2022-05-27 88.230.63.100
Нэг цаг тасалсан бол уучлал гуйж, 40 цаг тасалсан бол хувийн их ажилтай тул гишүүнчлэлээс нь чөлөөлөх хэрэгтэй! Юун 40 цаг вэ? Жирийн иргэн бол шууд л ажилгүй болдог шүү дээ! ээ
Зочин 2022-05-27 103.10.21.251
Батэрдэнэ гишүүний үгэнд орох гишүүн байна уу наад 76 чинь бүгд ичих булчирхайгүй төрсөншд
Зочин 2022-05-27 203.91.115.56
Туурга тусгаар,Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол
Улсын хуульд:
Монгол улсын данстай бүх иргэдэд албан тушаал, өндөр, нам, өргөн нарийн, хар, цагаан, үрчгэр гөлгөр, тэнэг ухаантай, ажилтай, ажилгүй – ялгаваргүй эрх тэгш хууль үйлчилнэ гээд цагаан цаасан дээр хараар бичээстэй байдаг . Гэтэл энэ УИХ/н гишүүдэд Хөдөлмөрийн хууль үйлчилдэггүй болж байна уу?? Хөдөлмөрийн хуулиар Ажил тасалсан, хоцорсон бүгд үе шаттайгаар арга хэмжээ авагдаад эцэст Ажлаас халдаг!!!
Зочин 2022-05-27 66.181.168.199
тэгээд болоо юу тэгээд л болоо юу
тэгээд болоо юу тэгээд л болоо юу
тэгээд болоо юу тэгээд л болоо юу
тэгээд болоо юу тэгээд л болоо юу
тэгээд болоо юу тэгээд л болоо юу
тэгээд болоо юу тэгээд л болоо юу
Зочин 2022-05-27 103.80.210.183
болоо болоо
Зочин 2022-05-27 202.9.46.127
Tegvel bi bas gishvvn boliildoo
Зочин 2022-05-27 122.201.24.196
Ажлаа тасалдаг, ажлаасаа хоцордог гишүүдийг хүзүүнээс нь пайз зүүгээд гудамжаар авч явмаар байна. Сүхбаатарын талбайн голд зогсоож байгаад 3 удаа мэхийн ёслуулах.
Зочин 2022-05-27 103.80.210.183
гудамж шүүрдүүлж 4 машин хог ачуулж нийгэмд тустай хөдөлмөр хийлгэ.
Зочин 2022-05-27 103.80.211.207
Гарсан хуулиуд УИХ гишүүдэд хамаагүй байдаг юм бол энэ хууль УИХ гишүүдэд үйлчлэхгүй гэж УИХ-ын дарга тодотгож батлаж бай, тэгэхгүй болохоор бид чинь хууль тэгш үйлчлэх ёстой гэж ойлгоод байна.
Зочин 2022-05-27 103.80.211.207
Дараалсан 3 өдөр ажил таславал ажлаас халагддаг. Монгол улсын хууль УИХ гишүүдэд падгүй юу. Сардаа дараалаагүй 5 хоног ажил таславал борчуудын хүүхдүүд ажилгүй болдог шүү дээ.
Зочин 2022-05-27 66.181.160.54
ард тргэдээс уучлалт гуйгаад яахийн тэртэй тэргүй та нарыг ажлаа хийгдэггүй хувийн бизнесийн ажлаа хийгээд гадагшаа дотогшоо тэнээд явдаг болохоор сонин биш харин шууд гишүүнээсээ татгалзвал болно шүү
Зочин 2022-05-27 202.21.117.178
ЭГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2022-05-27 103.10.23.226
оюун-эрдэнэ нь яасын, гишүүн биш билүү, тэрийгээ хамгаалж байгаа ухаантай юм байхдаа чааваас
ХУУЛЬЧ 2022-05-27 192.82.64.190
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАН ТИЙМ Ч БАЙНГА СУУДАГ НАМЫН ГИШҮҮДИЙН ХУРАЛ БИШ Л ДЭЭ,,,,ТЭГЭЭД ТЭНД АРД ТҮМЭНД ХАЙРТАЙГАА ХАРУУЛЖ ПОПДОДОГ ХУРАЛ БҮҮРЧ БИШ Л ДЭЭ ,,,,,ЧУУЛГАНААС ӨМНӨ БАЙНГЫН ХОРООД ГЭЖ НЭГ ГАЗРААР АСУУДАЛ ЦЭГЦРЭЭД ЧУУЛГАНД ОРНО,,, ТЭГЭЭД НАМЫН БҮЛЭГ ТЭНД ХЯНАЛТАА ТАВИНА ШҮҮ ДЭЭ ,,,ЧУУЛГАНД ОРЖ НАМЫН ЭСРЭГ САНАЛТАЙ НӨХӨД ТЭГЭЭД ЖАГААД ГАРАА ӨРГӨ ГЭЖ ТЭНЭГТЭХ ХЭРЭГҮЙ ,,,,,ЧУУЛГАН БОЛ ЭЦИЙН ШАТ БОЛОХООР ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ОРООГҮЙГЭЭР ЭРХЭЭ ХАРИ Ч ЭДЭЛЖ ГЭЭД БОДЧИХ,,,,,,,
ИШШ 2022-05-27 202.21.114.196
ЗА ЯРШИГАААА…..ЭД НАРТ ХИЙХ АЖИЛ ҮНЭХЭЭР АЛГАААА………..ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГ НЬ НЭЭЭ…..БИДНЭЭС УХААНТАЙ ХҮМҮҮС Л БИДНИЙГ ХИЙГЭЭД ЭНЭ УЛСЫГ УДИРДАЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ ШҮҮҮ БАЗАРВААНИЙ
Иргэн 2022-05-27 66.181.190.185
Усан уучлалт гуйлаа гээд яах юм. Тангараг өргөчихөөд уучлалт гуйх . Тангараг чинь амины үнэтэй яригддаг юм шүү.
Зочин 2022-05-27 103.80.210.183
тийм ээ тангараг өргөснийхөө дагуу шоронд орж шороон доор хэвтэх ёстой л даа. сэлэм барьсан хүн суулгаад шууд л сэлэм гялс хийлгээд байвал дээр.
Зочин 2022-05-27 103.111.68.3
Доромжилдүг хулгайчууд вэ,
Зочин 2022-05-27 66.181.160.10
Бусад байгууллагад бол ажлаас халагддаг шүү дээ.