Чуулганыг 40 цаг тасалбал гишүүд иргэдээс уучлал гуйна

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Чуулганыг 40 цаг тасалбал гишүүд иргэдээс уучлал гуйна

Чуулганыг 40 цаг тасалбал гишүүд иргэдээс уучлал гуйна

Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирцийн талаар өнөөдөр /2022.05.27/ гишүүдийн ирцийн талаар мэдээлэл хийлээ.


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос УИХ-ын гишүүд болоод УИХ-ын тамгын газартай хамтран Улсын их хурлын тухай хууль, Чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хууль Төрийн албан ёсны нууцын тухай хууль зэрэг асуудлаар нийт дөрвөн удаагийн мэдээлэл, танилцуулга хийгээд байгаа.

УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд, 24.4.3 гишүүний ёс зүйн сахилгын асуудал, чуулганы дэг сахиулах асуудал зэрэг хамаардаг. Мөн тус хуулийн 44.4.16-д зааснаар гишүүдийн ирцийн мэдээллийг сар бүр зарлах ёстой. Шинээр батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гуравдугаар сарын 17-ноос эхлэн мөрдөгдөж байгаа. Үүний дагуу гишүүд хуралдаанаас хоцорсон, тасалсан цаг 40 цагаас дээш гарсан бол хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гишүүн тус бүрт анхааруулга, талархалд хүргүүлсэн. Хаврын чуулганы буюу гурав, дөрөвдүгээр сарын ирцийг танилцуулж байна.

Хаврын чуулганыг 18 гишүүн тасалсан, найман гишүүн хоцорсон, УИХ-ын 62 гишүүн хуралдаан огт таслаагүй. Дөрөвдүгээр сарын чуулган 12 удаа тасралтгүй хуралдсан.

Энэ сард нийт 20 гишүүн хуралдаан тасалсан. Тухайлбал, Засгийн газрын гишүүдээс хуралдаанд оролцоогүй онцлох гишүүд бий. Хууль зүйн сайд Х.Нямбаатар хуралдааныг дөрвөн удаа тасалж, таван удаа хоцорсон. Т.Доржханд гурван удаа тасалж, дөрвөн удаа хоцорсон байна. Сангийн сайд Б.Жавхлан хоёр удаа тасалж, гурван удаа хоцорсон. Ц.Тувааны хувьд гурван удаа хоцорч, тасалсан. А.Адъяасүрэн хоёр удаа тасалж, нэг удаа хоцорсон. Э.Бат-Амгалан хоёр удаа тасалсан бол С.Батболд гишүүн хоёр удаа тасалж, долоон удаа хоцорсон. Ж.Батсуурь, Г.Ганболд гишүүн тус бүр хоёр удаа хоцорсон. С.Амарсайхан гишүүн нэг удаа тасалж, зургаан удаа хоцорсон. П.Анужин гишүүн зургаан удаа хоцорсон зэрэг дүн мэдээ байна. Хоцролтын хувьд өндөр байгаа гишүүдийн асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ.

Х.Нямбаатарын хувьд 15 цаг, Б.Жавхлан найман цаг 30 минут, Д.Батлут долоон цаг, П.Анужин зургаан цаг, Н.Учрал долоон цаг, Ц.Ананбазар таван цаг 30 минут, Х.Ганхуяг есөн цаг 52 минут, С.Батболд гишүүн найман цаг 50 минутын хоцролттой байна.

Харин огт хоцролтгүй байгаа гишүүдийн хувьд:

  • Т.Аюурсайхан
  • Н.Алтанхуяг
  • Б.Бат-Эрдэнэ
  • Ц.Идэрбат
  • М.Оюунчимэг
  • Г.Дамдинням
  • Б.Пүрэвдорж
  • Д.Тогтохсүрэн
  • Ж.Чинбүрэн зэрэг гишүүд байна.

Хоцролтой гишүүдийн цаг 40-өөс дээш болбол сануулах арга хэмжээ авна. УИХ-ын гишүүд бүх түвшинд манлайлал үзүүлэх ёстой. Тиймээс хоцролт өндөр гишүүд иргэдээс өөрийн биеэр уучлалт гуйх заалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж