"Инфляцийн ѳсѳлтийн хурдац саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн" | News.MN

"Инфляцийн ѳсѳлтийн хурдац саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн"

"Инфляцийн ѳсѳлтийн хурдац саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн"

"Инфляцийн ѳсѳлтийн хурдац саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн"

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляцийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Covid-19, экспортын саатал, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь манай эдийн засагт гадаад зах зээлтэй холбоос (худалдаа, төлбөр тооцоо гм) болон зах зээлд оролцогчдын хүлээлт зэрэг сувгуудаар дамжин нөлөөлж эдийн засгийн идэвхжил саарлаа. Инфляцыг авч үзвэл 60% орчмыг нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн ѳсѳлт бүрдүүлсэн байна. Үүний цаана олон улсын зах зээл дээрх хүнс, газрын тосны үнийн ѳсѳлт, тээвэр ложистикийн асуудлууд бий.

Монголбанк ийм үед мэдээж үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж байна. Инфляци сүүлийн статистикаар ѳндѳр хэвээр байгаа боловч ѳсѳлтийн хурдац нь саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн юм. Мѳнгѳний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр улиралд үнийн түвшний өсөлт эрчимжсэн нѳхцѳлд инфляцийн цаашдын хүлээлт эвдэгдэхээс сэргийлж бодлогын хүүг нэлээд огцом ѳсгѳж, дунд хугацаанд тогтворжуулах зорилгоор шийдэмгий арга хэмжээг авсныг та бүхэн сайн мэдэж байгаа.

Цаашид ч Монголбанк инфляцийг зорилтот түвшинд хүргэхэд чиглэн бодлогын бүх арга хэрэгслээ ашиглах болно. Харин Төв банкны арга хэрэгслээр нөлөөлөх аргагүй үнийн өсөлт дээр УИХ, ЗГ-аас бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийн огцом савлагаанаас сэргийлэх арга хэмжээг авсан нь удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-27 213.87.135.2

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

зочин 2022-05-27 31.17.206.56

Оны эцэст инфляци зогсоно оо гэж үзэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж