Дэлхийн баячуудыг өлсгөлөнгийн эсрэг тэмцэхийг уриалав | News.MN

Дэлхийн баячуудыг өлсгөлөнгийн эсрэг тэмцэхийг уриалав

Дэлхийн баячуудыг өлсгөлөнгийн эсрэг тэмцэхийг уриалав

Дэлхийн баячуудыг өлсгөлөнгийн эсрэг тэмцэхийг уриалав

Дэлхийн хамгийн баян хүмүүс хөрөнгийнхөө багахан хувийг хандивласнаар дэлхийн өлсгөлөнг эрс бууруулж чадах бөгөөд үүнийг хийх цаг нь болсон гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн мэдэгдэв. Тус агентлагийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли энэ долоо хоногт Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалтын үеэр "Associated Press" агентлагт хэлэхдээ, Элон Маск, Жефф Безос зэрэг тэрбумтнуудыг мөнгө хандивлахыг дахин уриалав.

"Дэлхий ертөнц үнэхээр ноцтой асуудалд ороод байна. Энэ зүгээр хэлээд өнгөрөх зүйл биш. Одоо л босч, нэгдэх хэрэгтэй. Учир нь та дэлхийд хэрэгтэй байна" гэжээ.

Бисли өнгөрсөн жил Маск болон Твиттерт энэ сэдвээр хийсэн уулзалтын  талаар дурджээ.  Бисли "CNN"-д өгсөн ярилцлагадаа Маскаас зургаан тэрбум ам.доллар хандивласнаар өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа 42 сая хүнд тусалж чадна гэж хэлсэн байна. Үүний дараа Маск хэрэв Бислид мөнгө хаашаа явах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл Теслагийн хувьцааг зарж хандив өгөхөө амласан байна.

"Хэрвээ Дэлхийн хүнсний хөтөлбөр энэ твиттер хуудсандаа зургаан тэрбум доллар дэлхийн өлсгөлөнг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тайлбарлаж чадвал би яг одоо Теслагийн хувьцааг зарж, үүнийг хийх болно" гэж Маск бичжээ.

Бисли хариулахдаа: "Зургаан тэрбум доллар дэлхийн өлсгөлөнг шийдэж чадахгүй ч геополитикийн тогтворгүй байдал, олноор нүүдэллэхээс сэргийлж, өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа 42 сая хүнийг аварна. Ковид, цаг уурын хямралаас үүдэлтэй урьд өмнө байгаагүй хямралаас хамгаална" гэжээ.

Бисли дараа нь Твиттер хуудсаараа дамжуулан мөнгийг хэрхэн ашиглах талаар дурдсан. Тэрбээр Давост “AP” агентлагт өгсөн ярилцлагадаа “Маск зургаан тэрбум ам.долларын мэдээллийг санд оруулсан. Бүгд мөнгө бидэнд ирсэн гэх боловч хандивын мөнгө нь хараахан орж ирээгүй байна. Тиймээс би найдаж байна" гэв.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн 2022-05-27 122.151.208.160

Технологи энэ тэр гэлтгүй чи зүгээр л малдээр гарч амьдар сайханшүүдээ нээрэн.

Avatar

Зочин 2022-05-27 213.87.135.2

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-27 192.82.76.108

Барууныхан өөрсдөө дайн өдөөж,дэлхийн хэвийн байсан амьдралыг хямралд оруулчаад, хямрал өлсгөлөнгийн эсрэг тэмцэе гэж хоосон уриалж бусдыг хуурч ,хоёр нүүр гаргаж байна.

Avatar

Зочин 2022-05-27 142.79.202.93

Солиотууд. 40 тэрбумын з****г украйнд өгөхөө больчиход л хамаг асуудал цэгцэрнэ дээ. Дайн сунжирахгүй, мөнгө үрэгдэхгүй

Avatar

Зочин 2022-05-27 202.21.108.222

Америкад өлсгөлөн болж зэвсгийн хүчээр хоолоо олж иддэг болно гэсэн шүү. Америкыг тэрбумтнууд нь аварч чадах болуу? Эсвэл ноён доллар шалаар нэг цацагдаж тэрбумтнууд хоромын дотор ядуус болж хувирах болуу?

Avatar

Зочин 2022-05-27 192.82.71.243

Элон гэу харваас золбин гар бгаа биз дээ, шүтээд бх юм бхгүй. Эцсийн эцэст энэ бүх технологи хувь хүний амьдрал үнэ цэнийг үгүй хийж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж