СОНГОДОГ үйлчилгээ шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

СОНГОДОГ үйлчилгээ шинэчлэгдлээ

Юнител корпораци дараа төлбөрт СОНГОДОГ үйлчилгээгээ шинэчилж хүн бүрийн хэрэглээнд нийцэх цоо шинэ багцуудыг нэвтрүүллээ. Ингэснээр үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд дэлхийн жишиг болсон үйлчилгээний стандартыг бүрэн утгаар нь нэвтрүүлж байгаа юм.

Өнөөдөр хөгжингүй орнуудад хэрэглэгчид гар утасны үйлчилгээ авахдаа шаардлагатай бүх хэрэглээгээ өөртөө хамгийн тохиромжтой хэмжээ, нөхцлөөр багцлан авдаг. Зүйрлүүлбэл дэлгүүрт ороод санал болгосон ганц барааг биш хүссэн бүхнээ, хүссэн хэмжээгээрээ сагсандаа цуглуулж авахтай адил.

Үйлчилгээний энэ хандлагын үр ашиг нь хэрэглэгчид сонголтын өргөн боломжоос зөвхөн өөрт тохиромжтойг сонгох, эдийн засгийн бодитой хэмнэлтийг хүртэх, улмаар ухаалаг, идэвхитэй хэрэглээг бий болгох явдал юм. Энэ бүх үр ашгийг СОНГОДОГ үйлчилгээ та бүхэнд санал болгож байна.

Нөгөөтэйгүүр дараа төлбөрт үйлчилгээ нь эзэмшигчийнхээ байр суурийг илтгэх нэг хэрэгсэл болдог. СОНГОДОГ үйлчилгээ энэ шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй таны өөртөө итгэлтэй, ирээдүйтэй, амжилтаараа бусдаас ялгарч яваа залуу хүн гэдэг имижийг улам тодотгох болно.

СОНГОДОГ үйлчилгээ нь суурь хураамжаасаа хамааран сүлжээндээ шөнийн цагаар, амралтын өдрөөр эсвэл өдөр бүр үнэгүй ярих эрхтэй үндсэн багцууд болон төрөл бүрийн нэмэлт үйлчилгээ, blackberry, мессеж, интернэт датаны багцуудтайг хэрэглэгчид мэднэ. Одоо нэмээд 9000, 19000, 29000 төгрөгийн бүх хэрэглээг багтаасан холимог багцууд нэвтэрч байна.  Өөрөөр хэлбэл хэрэглэгчид хэрэглээний минутдаа суурилсан ярианы багцууд аваад дээр нь бусад нэмэлт үйлчилгээгээ ашиглах, эсвэл бүх хэрэглээгээ тодорхой мөнгөн дүнд багтаан ашиглах гэсэн нөхцлүүдээс хүссэнээ сонгож болно.

Ямар ч багцыг сонгосон бай хүссэн үедээ өөр багцруу шилжих боломжтой. Ингэхдээ заавал үйлчилгээний төв дээр очиж гэрээгээ өөрчлөхгүйгээр хялбар шилжих болон ярианы төлбөрөө өдөр, цаг, минут, секундын нарийвчлалтай онлайнаар хянаж болдог гэх мэтээр өөр аль ч операторт байхгүй шинэ боломжуудыг Юнител корпораци Монголд анх удаа бүрдүүлээд байгаа билээ.

Энэ мэт цоо шинэ дэвшлүүдийг бий болгож буй СОНГОДОГ үйлчилгээг ашиглах боломжийг илүү олон хүнд хүргэх зорилгоор Юнител корпораци 9-р сарын 15-ныг дуустал хугацаанд уг үйлчилгээний бүртгэлийн хураамжийг 70% хөнгөлөн 9000 төгрөг болгож бүх шинэ хэрэглэгчийн эхний 3 сарын суурь хураамжийг 50 хувь хөнгөлнө. Мөн СОНГОДОГ үйлчилгээний бүх хэрэглэгчид хөдөлгөөнт интернэтийн LIVE  модемыг зөвхөн барьцаагаа байршуулаад үнэ төлбөргүйгээр авч ашиглах эрхийг ч бэлэг болгон барьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж