Европын өдөрлөг энэ сарын 28-нд болно | News.MN

Европын өдөрлөг энэ сарын 28-нд болно

Европын өдөрлөг энэ сарын 28-нд болно

Улаанбаатар, 2022 оны 5 сарын 24 – Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг энэ сарын 28-нд 11.00-17.00 цагийн хооронд зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм байна. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Энэхүү үйл ажиллагааны тухай Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ: “Европын өдрийг Монгол Улсад тэмдэглэх үүнээс илүү сайхан боломж бий гэж үү? Европын Холбоо, гишүүн орнуудын соёл уламжлал, туршлага, бүтээгдэхүүнийг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ өдөрлөгөөр бид Европ, Монголын эртний уламжлалт харилцааг тэмдэглэн, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ хэмээн найдаж байна. Мөн Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.”

Энэхүү арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 11.30 цагт албан ёсоор нээнэ.

Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг жар гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулан хүргэх болно. Урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр танд Европын уламжлалт соёл урлагийн баялаг мэдрэмжийг төрүүлж, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зочдод хүргэх юм.

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох ба бусад асруудаар зочлон тамга даруулсан “Европоор аялсан аяллынхаа” төгсгөлд бяцхан гарын бэлэг өгөх болно. Энэ жилийн өдөрлөгийг нийгмийн сүлжээгээр шууд дамжуулах тул Монгол Улсын өнцөг булан бүрээс Европын баялаг соёлтой танилцах боломжтой юм.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тухай

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар 2017 онд байгуулагдсан. Төлөөлөгчийн газар нь Европын Холбоо, Монгол Улсын хоорондын албан харилцааг хөтлөн явуулж, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэхийг эрэлхийлэн ажилладаг.

Дараах нийгмийн сүлжээнд биднийг дагаарай: twitter, facebook, instgaram

Мөн манай веб хуудаст зочлоорой.

#EuropeDay

Нэмэлт мэдээлэл авах бол Хэвлэл, мэдээллийн ажилтан Ч.Цэлмэгт хандана уу (Tselmeg.CHULUUNBAATAR@eeas.europa.eu), утас: +976 99630057

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-27 213.87.135.2

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Иргэн 2022-05-27 103.26.195.19

Бүтэн сайн өдөрт яаралтай шилжүүлэх хэрэгтэй шүү дээ. Усан борооноор ганц автомашингүй өдөр нь таарчихлаа. Одоо зохицуулахад оройтоогүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж