Украинд зориулсан пуужингийн дэвшилтэт системийг батална

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Украинд зориулсан пуужингийн дэвшилтэт системийг батална

Украинд зориулсан пуужингийн дэвшилтэт системийг батална

Байдены засаг захиргаанаас Украинд илгээх зэвсэг техникээ нэмэхээр бэлтгэж байна. Украины талаас алсын тусгалын дэвшилтэт пуужингийн системийг хамгийн их хүсч байна гэж албаны хүмүүс мэдэгджээ. Тэгвэл Украинд цэргийн болон аюулгүй байдлын тусламж үзүүлэх томоохон багцын нэг хэсэг болгон уг системийг илгээх талаар яригдаж байна.

Украины өндөр албан тушаалтнууд, тэр дундаа ерөнхийлөгч Зеленский сүүлийн хэдэн долоо хоногт АНУ болон түүний холбоотнуудаас "MLRS" пуужингийн системийг өгөхийг хүсчээ. АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгийн системүүд нь хэдэн зуун км зайд пуужин харвах чадалтай. Энэ нь Украины аль ч системээс хамаагүй хол зайд буух чадвартай юм. Хэрвээ энэ системийг авч чадвал Оросын эсрэг хийж буй дайнд томоохон түлхэц болно гэж Украины тал үзэж байна.

"MLRS"-аас гадна Украины хүсээд буй өөр нэг систем бол "HIMARS" гэгддэг өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем юм. Энэ нь "MLRS"-тэй ижил төрлийнх бөгөөд нэг дор олон сум буудах чадвартай хөнгөн дугуйт систем юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт Орос улс Украины зүүн хэсэгт цохилт өгч, хүн хүч, буу зэвсэггүй болсон гэж албаныхан мэдэгдээд буй. АНУ дээрх системийг илгээх тухайд хэдэн долоо хоногийн турш татгалзсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон Үндэсний аюулгүй байдлын бодлогын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд энэ асуудал байсан гэж албаныхан мэдэгдэв.

Асуудлын гол нь хэрвээ АНУ-аас Украин руу улам бүр хүнд зэвсэг илгээсээр байвал Орос улс ямар нэгэн хариу арга хэмжээ авч болзошгүй гэсэн болгоомжлол юм.

"MLRS" болон түүний хөнгөн жинтэй хувилбар "HIMARS" нь сумныхаа төрлөөс хамаараад 300 км зайд хөөрөх боломжтой. Хөдөлгөөнт машинаас хуурай газрын бай руу бууддаг бөгөөд энэ нь украинчуудад Оросын доторх бай руу илүү хялбар цохилт өгөх боломжийг олгоно. Барууны орнууд украинчуудыг үргэлжлүүлэн зэвсэглэснээр өөрсдийгөө дайны хууль ёсны бай болгож байна гэж Оросын эрх баригчид мэдэгджээ. Украины цэргүүдийг пуужин харвах системд сургахад ойролцоогоор 14 хоног шаардагдана гэж албаны хүн хэллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж